ШУУД: Борооны дараах УЛААНБААТАР
Улаанбаатар дуутай цахилгаантай аадар бороо орж байна. Хотын төвд түр зуурын бороо ороод зогслоо. Борооны дараагаар автозамууд усанд автжээ.
Улаанбаатар дуутай цахилгаантай аадар бороо орж байна. Хотын төвд түр зуурын бороо ороод зогслоо. Борооны дараагаар автозамууд усанд автжээ.
Шинээр байгуулагдсан 8 дахь удаагийн парламентын шинэ гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Өмнөх сургалтад МАН-аас сонгогдсон гишүүд оролцсон бол энэ удаагийн сургалтад Ардчилсан Намаас сонгогдсон гишүүд хамрагдав.
Улсын бага хурлаас эхлээд байнгын үйл ажиллагаатай парламентад тасралтгүй сонгогдож ирсэн УИХ-ын экс дарга Д.Лүндээжанцан энэ удаагийн сонгуулиар "өвдөг шороодсон" билээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүн яригдаж байна. Тэр дундаа ЭМ-ийн сайдад мэргэжлийн хүн томилох эсэх, давхар дээлтэй байх уу, дан дээлтэй байх уу гэсэн таамаглал хөвөрч байна. Одоогийн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг сайн менежер байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Дэлхий нийтий бүрхсэн коронавирусийн халдвараас эрүүл мэндийн салбарынхан Монгол Улсыг хамгаалж чадсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзаад, Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран томилогдсонд нь баяр хүргэлээ.
МАН-ын дарга У.Хүрэлсүх хоёрантоо Ерөнхий сайдаар томилогдоод байна. УИХ-ын 2020 оны сонгуулиар намдаа үнэмлэхүй ялалт авчирсан түүнд Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх эрх үүрэг оногдож байгаа. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн ялалт хариуцлагаар үргэлжилж байгааг хэлсэн үгэндээ онцлоод зорилт, төлөвлөгөөгөө танилцууллаа.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.07.02) 12 цаг 40 минутад 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэв.
УИХ-ын Анхдугаар чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилохыг гишүүдийн 93.3 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү МАН-ын дарга У.Хүрэлсүх хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар улираан томилогдож байна.
Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк /АХБ/ хамтран "Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл"-ийн 30 сая ам.долларын санхүүжилт бүхий зээлийн хэлэлцээрт АХБ-ны Монгол Улсын хариуцсан захирал Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нар гарын үсэг зурлаа.
УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг дахин томиллоо. Дараагаар нь Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд хамгийн олон удаа УИХ-д сонгогдсон гишүүд багтдаг. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар орж байгаа юм.
УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд үг хэлж байгаа юм.
УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын томилгооог хэлэлцэж байна. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохтой холбоотой гишүүд үг хэлж байна.
УИХ-ын Анхдугаар чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлгы хэлэлцэж байна.
УИХ-ын Анхдугаар чуулганаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо. Иргэдийн амьдралаа дээшлүүлж, дундаж давхрагыг тэлнэ. Орлогод нийцсэн орон сууцны хороолол, түрээсийн байрыг бий болгоно. Нийгмийн хамгаалал, халамжийн болдлого оновчтой болгоно.
НМХГ, НБОГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.
Хонх цохисон анхдугаар чуулганы эхний минутаас эхлэн тулаад ирсэн нийгэм-эдийн засгийн хүндрэл, асуудлууд нь бидэнд хамаагүй, хамааралгүй гэх утгын зүйл ярьж мэлзэж эхэлсэн нь тун чиг сайны тэмдэг биш? Улсаа хар жагсаалтаас гаргахад, өр зээлээ дархад, төсвийн орлогоо нэмэгдүүлэхэд та бүхний хийх ёстой ажил тов тодорхой! Харин энэ бүхнийг хийх хүсэл зориг, чадвар та бүхэнд байна уу? Ямартай ч төрийн эрхийг авсан та бүхнээс ард түмэн хариуцлага нэхэх болно. Бултах, булзах газар үгүй!
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы байнгын хороо болон нэгдсэн хуралдаантай.
УИХ-ын Анхдугаар чуулганаар байнгын хороодын бүрэлдэхүүний баталлаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтоолд тусгажээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, МАН-ын VII бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, зөвшилцөх саналаа өргөн барилаа.