Алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулахыг үүрэг болгов
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баян-Адарга, Норовлин, Жаргалтхаан сумдад ажилаллаа.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баян-Адарга, Норовлин, Жаргалтхаан сумдад ажилаллаа.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах зорилгоор нийслэлийн хоёр чиглэлд дүүжин зам барьж, ашиглалтад оруулах төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх зээлийг олгох боломжтойгоо мэдэгдээд байгаа аж. Нийт 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл бөгөөд 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.0076 хувь юм байна.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2020.05.08) үдээс хойш хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хороонд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв.
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.08) нэгдсэн хуралдаан11 цаг 09 цагт эхэлж Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Л.Болд нар ажилласан байна.
МАН-ын гишүүн Х.Болорчулуун нар уулзаж, Зон олны намыг санхүүжүүлэх санал тавьсан асуудлаар мэдээлэл хийж байна.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж хуульчлан заасны дагуу өнөөдөр /2020.05.08/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгууллаа.
Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр дээрх захиалгат нислэгийн талаар санал солилцсон юм.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн (2020.05.08) чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа юм.
УИХ-ын экс гишүүн Д.Номтойбаяр өнөөдөр Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг шалгуулахаар АТГ-т гомдол гаргалаа.
Гадаад улсаас 119 шуурхай аппликейшн 2 улсаас 9 дуудлага ирсэн байна. АНУ-аас зөвлөгөө авсан иргэний коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан учраас эмчилгээний талаар зөвлөгөө авсан байна. Иргэд хэрэглэсэн амны хаалтаа ил задгай хаяхгүй байхыг анхааруулж байна.
Хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Иргэн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оноос эхлэн 3 жилийн хугацаатайгаар хориглосон.Хар шороо нь нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч маш удаан хугацаанд нөхөгдөж бүрэлдэн бий болдог онцлогтой байгалийн үнэт баялаг бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан байдаг.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2020.05.07/ “КОВИД-19” халдварын цар тахлын үеийн харилцаа хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний дадлага сургуулийн үйл ажиллагаатай биечлэн танилцав. ОБЕГ-т байрлаж буй УОК-ын Шуурхай штабын бэлэн байдлыг шалгаж, цаг үеийн мэдээлэл, дадлага сургуулийн талаар танилцуулга сонсч, алба хаагчдад хандан үг хэлэв.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэв. Дээрх албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.07) нэгдсэн хуралдаан 10 цаг 17 минутад эхэлж, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөв. Энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцууллаа.
Өнөөдөр /2020.05.07/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.