УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
Өнөөдөр байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.
Өнөөдөр байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.
Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин орж ирсэн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн. Хуралдаанаар коронавирусээс урьдчилсан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас орох, гарах зорчигч тээврийн болон галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрийн 21:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргасныг УОК-ийн орлогч дарга ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.21) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ коронавируст (COVID-19) халдварын цар тахлын үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, цар тахалын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээр, хөтөлбөрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн барив.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.21/ хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Дэлхий даяар коронавируст халдвар (СО\/Ю-19)-ын цар тахал тархсанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж ажиллуулсан. Уг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.21) өргөн барилаа.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат тэргүүтэй Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
ОБЕГ-т “Дэлхийн зөн Монгол” байгууллагаас халдвар хамгааллын иж бүрдэл төхөөрөмж гардууллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө.
УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, Түр орооны гишүүн Л.Болд нар өнөөдөр ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн, цогт эх оронч С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хуралдаанаар энэ 7 хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэх юм.
ОХУ-д 7 сартайгаас 15 насны хүүхэд COVID-19 халдвараар өвчилсөн байна. Тиймээс бага насны хүүхдээ гадуур авч явахгүй байхыг анхааруулжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар визийн хугацаан нь дууссан бол зургаан сараар сунгахаар болжээ.
УИХ-ын ээлжит сонгуулиар намаасаа нэр дэвшихээр горилогчдын дунд ширүүхэн өрсөлдөөн явагдаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-уудын 49 хувийг төрийн мөнгөөр хувьчилж авах гэж байснаас үүдэлтэйгээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанд нийт 60 гишүүн байснаас санал хураалтад 47 гишүүн оролцлоо. Санал хураалтад оролцсон гишүүдийн 27 нь буюу 54 хувиийн саналаар УИХ-ын гишүүнээс Б.Батзоригийг чөлөөлжээ.
Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн НДШ-ийг чөлөөлөх, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилнтуудад долдугаар сарын нэгэн хүртэл 200 мянган төгрөгийн урамшуулал олгох талаар журам гаргалаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Б.Батзориг өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ УИХ-ын дарга өргөн барьсан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэн дүгнэлт гаргасан.