Улсын нөөцөөс 5 тэрбум төгрөг гаргаж, малчдад гурил, будаа тараана
Улс болон аймаг орон нутгийн төсвийн давсан орлогод зохицуулалт хийж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж байгаа 10 000 тонн тэжээлийн будааг малчдад үнэ төлбөргүй хүргэх шийдвэрийг гаргалаа. Төмөр зудтай сум бүрт 150 тонн, цагаан зудтай сумдад 75 тонн тэжээлийн будааг хүргэнэ. Нэг айлд 250 кг тэжээлийн будаа ногдох тооцоолол хийлээ.

















