ЕБС-ийн хичээлийн жил ДӨРВӨН улиралтай байна
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх хуулийн зохицуулалттай. Харин хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. Тэгвэл сайдын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа.


















