Х.Нямбаатар: УИХ-д 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг танилцуулах шаардлагатай байна
Цаг хугацааны хувьд нилээн шахуу асуудал. Өнгөрсөн 2021.12.30-нд УИХ-ын 103 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр зургаан үүрэг даалгаврыг Засгийн газар даалгасан. Засгийн газраас даалгасан 6 чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард жил гаруй суусан. Энэ асуудлыг ээлжит бус чуулган зарлаж асуудлыг шийдэх үү? Бид үүнээс өмнө чуулган дээр 103 дугаар тогтоолын хэрэгжилтыг танилцуулах шаардлагатай. УИХ хэрхэн шийдвэр гаргахаас шалтгаалж, Арбитр дэх маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана.


















