Хилээр гарахдаа иргэд хүний дайвар ачаа авч гарах зөрчил их байна гэв

Хилээр гарахдаа иргэд хүний дайвар ачаа авч гарах зөрчил их байна гэв

Замын-Үүд дэх гаалийн газраар 2023 онд 850 гаруй зөрчлийг шийдвэрлэжээ. Гол үйлдэгдэж байгаа зөрчил нь бусдын дайвар ачаа, барааг авч явах, улмаар зөрчил, гэмт хэрэгт холбогдох нь их байгаа талаар тус газрын Зөрчилтэй тэмцэх албаны дарга Б.Ундрах мэдээлжээ. Тэрбээр он гарсаар өнөөдрийн байдлаар 130 гаруй зөрчлийг хянан шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй
Жолооны үнэмлэхээ И-Монголиагаас захиалж болно

Жолооны үнэмлэхээ И-Монголиагаас захиалж болно

Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэх шинээр авах болон ангилал нэмэх бол иргэн нь тээврийн хэрэгсэл жолооч бэлтгэх сургалтын байгууллага /авто сургууль, курс/-д суралцаж, холбогдох журмын дагуу тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн байхаас гадна үнэлгээний хуудас, Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, Фото зургийг тухайн төвийн шалгуулагчид урьдчилан хүлээлгэн өгснөөр E-Mongolia платформоор дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхийг захиалан авах юм.

Дэлгэрэнгүй
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлаар АТГ-т хандлаа

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлаар АТГ-т хандлаа

Бүртгэл хийлгэснээс хойших хугацаанд бид нарын яриад байгаа газруудыг хэсэгчилж шилжүүлж ирсэн байгаа юм. ТУЗ-ийн албан ёсны шийдвэргүйгээр газруудаа хувь хүнд шилжүүлж ирсэн байгаа юм. Тиймээс Улсын бүртгэл дээр нэр дурдсан хүний 100 хувь гэсэн бүртгэлийг гэмт хэргийн шинж чанартай гэж үзэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзээд АТГ-д шалгуулахаар хандаж байна.

Дэлгэрэнгүй
Угаартаж нас барсан 10 иргэний ар гэрийнхэнд нь тусламж үзүүлжээ

Угаартаж нас барсан 10 иргэний ар гэрийнхэнд нь тусламж үзүүлжээ

Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Харамсалтайгаар угаартаж нас барсан 10 хүний гэр бүлийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийллээ. Мөн ар гэрийнхэнд нь буцалтгүй тусламж үзүүлэхээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, айл тус бүрд тодорхой хэмжээний тусламж үзүүллээ. Ар гэрийнхний зүгээс цаад шалтгаан нь архидалттай холбоотой. Тийм учраас архинд донтсон хүмүүсийг албадан эмчлэх төвүүдийг байгуулж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, архи зардаг цэгийг цөөлж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна.

Дэлгэрэнгүй
СХД-т гэр шатаж бас нэг иргэн амиа алджээ

СХД-т гэр шатаж бас нэг иргэн амиа алджээ

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 23:59 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж  байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт  иргэн Б /50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

Дэлгэрэнгүй
МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар Г.Гэрэлийг сонгон томилжээ

МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар Г.Гэрэлийг сонгон томилжээ

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтанд орсон 10 нэр дэвшигчээс 1, 2-р шатанд хамгийн өндөр оноогоор хөтлөгч нэвтрүүлэгч Г.Гэрэл шалгарч, ерөнхий захирлаар томилогджээ.

Дэлгэрэнгүй
Сэрэмжлүүлэг: Хүчтэй салхи шороон шуургатай

Сэрэмжлүүлэг: Хүчтэй салхи шороон шуургатай

Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Японы Засгийн газраас малчдад хандив тусламж үзүүллээ

Японы Засгийн газраас малчдад хандив тусламж үзүүллээ

Элчин сайд Игавахара Масарү, "Малчид зудад нэрвэгдэж их хэмжээний малаа алдаж, хохирол амсаж байна. Цаашид хохирол бага учраасай гэдэг үүднээс Японы Засгийн газраас тусламжийн бараа илгээсэн. Энэхүү тусламжийн барааг богино хугацаанд Монголд ирэхэд туслалцаа үзүүлсэн ЖАЙКА олон улсын байгууллага болон хамтран ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс, УОК-ийн Шуурхай штабынханд баярлалаа. Япон-Монголын ард түмэн хүнд хэцүү цагт бие биедээ тусалсаар ирсэн. Энэ нь хоёр орны харилцааны гол тулгуур юм. Бид малчдад ямар тусламж хэрэгтэй талаар Онцгой байдлын байгууллагаас асууж судлаад, цахилгаан үүсгүүр, уртасгагч, дулаан хөнжил, ус нөөцлөх сав бэлдлээ.

Дэлгэрэнгүй
Угаартаж амиа алдсан иргэд архи уусан байжээ

Угаартаж амиа алдсан иргэд архи уусан байжээ

Энэ сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд гэрт арван иргэн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн билээ. Тэд найз нөхдийн холбоотой хүмүүс байсан гэсэн.

Дэлгэрэнгүй
Аюулт үзэгдлийн улмаас дөрвөн хүн амиа алдав

Аюулт үзэгдлийн улмаас дөрвөн хүн амиа алдав

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 107 тохиолдол бүртгэгдэв. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 20 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 17 иргэнийг авран хамгаалсан бол дөрвөн хүн амь насаа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Дэлгэрэнгүй
ЭСЯ:Москва хотод амьдарч байгаа монголчуудыг гадуур явахгүй байхыг анхааруулав

ЭСЯ:Москва хотод амьдарч байгаа монголчуудыг гадуур явахгүй байхыг анхааруулав

ОХУ-ын Москва хотын “Crocus City Hall” концертын цогцолборт 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн орой зэвсэглэсэн этгээдүүд гал нээсний улмаас олон хүний амь нас эрсдэж, ноцтой нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс Москва хотод ажиллаж, амьдарч буй иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, ойрын өдрүүдэд олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх, өндөр сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Дэлгэрэнгүй
Сураггүй болсон малчны цогцсыг олжээ

Сураггүй болсон малчны цогцсыг олжээ

Дорнод аймаг, Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ энэ сарын 15-ны 19:00 цагийн орчимд иргэн Ц нь малчин Д-ийн гэрээс согтуугаар явган гарч яваад сураггүй болсон.

Дэлгэрэнгүй
Ногоон автобусны хэрэгт шинжээч нарыг томилно

Ногоон автобусны хэрэгт шинжээч нарыг томилно

УИХ-ын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр /2024.03.25/ хуралдана. 

Дэлгэрэнгүй
Гэр шатаж 27 настай эмэгтэй амиа алджээ

Гэр шатаж 27 настай эмэгтэй амиа алджээ

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:11 цагт хүрэлцэн очиход 5 ханатай гэр бүрэн шатаж нурсан байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн С /27 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байна. Цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Дэлгэрэнгүй
Сэрэмжлүүлэг:Шар усны үерээс болгоомжил

Сэрэмжлүүлэг:Шар усны үерээс болгоомжил

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч цас мөс хайлж, шар усны үерт автах магадлал өндөр байна. Тиймээс Нийслэлийн 34 хорооны 1306 өрхөд нүүн шилжих мэдэгдэл хүргүүлжээ. 

Дэлгэрэнгүй
Хаврын дунд сарын шинийн 15-ны өдөр тохиож байна

Хаврын дунд сарын шинийн 15-ны өдөр тохиож байна

Аргын тооллын 3 сарын 25, Сумъяа гараг. Билгийн тооллын буюу хаврын дунд сарын шинийн 15, Тугчин одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:44-19:12. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих,  хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн.

Дэлгэрэнгүй
Нийслэлд 8 хэмийн дулаан байна

Нийслэлд 8 хэмийн дулаан байна

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +6...+8 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй
Сурагчид нэгнийгээ зодож гэмтээжээ

Сурагчид нэгнийгээ зодож гэмтээжээ

Урьдчилсан байдлаар есдүгээр ангийн нэр бүхий зарим сурагчид хичээлийн завсарлагаагаар ариун цэврийн өрөөнд анги ангиараа талцан үл ялих шалтгаанаар маргалдаж, сурагч Ч нар нь бусдын биед халдсан нөхцөл байдал тогтоогдож, насанд хүрээгүй хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэрэг учирсан эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч эмч томилон үзүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дэлгэрэнгүй
Метро барих төслийн тендер шалгаруулах үйл явц үргэлжилж байна

Метро барих төслийн тендер шалгаруулах үйл явц үргэлжилж байна

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар хоёр үе шаттай зохион байгуулж байна. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр сонирхогч этгээдээс ирүүлсэн техникийн саналыг хүлээн авч дууссан бөгөөд одоогоор техникийн шийдлийг судалж, тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж байна.

Дэлгэрэнгүй
Зудын улмаас 380 өрх ямар ч малгүй болжээ

Зудын улмаас 380 өрх ямар ч малгүй болжээ

Малчдад туслахаар өнөөдрийн байдлаар 49 иргэн, 128 ААН, байгууллагаас 3.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, таван иргэн, 29 ААН, байгууллагаас 809 сая төгрөгийн 74,252 ширхэг бараа материалын хандивыг УОК-т ирүүлсэн байна. Эдгээрийг аймаг орон нутагт хуваарилан хүргүүллээ.

Дэлгэрэнгүй