Улаанбаатар 6 градус хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 07-ноос 09-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 07-ноос 09-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам баталлаа.
ЦУОШГ-ын Гадаргын усны шинжилгээний газраас Монгол орны гол мөрнүүдийн мөсний зузааны хэмжилтийн мэдээллийг танилцууллаа.
Цахилгаан шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана.
Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаанаар 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны маш нууц тэмдэглэлийг ил болгох шийдвэрийг гаргажээ. Тэр нь Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг бусдад алагдсаны маргаашийн хуралдаан гэсэн үг. Энэ мэдээллийг эх сурвалжууд “ЦЕГ-ын хүсэлтээр...” хэмээн онцолсон.
Монгол Улсын иргэд 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс буюу пүрэв гарагаас эхлэн Вьетнам Улс руу визгүй зорчино.
Багануур дүүрэг дэх хорих 427 дугаар ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан хоёр хоригдол өнгөрсөн шөнө оргосон тухай эх сурвалжууд мэдээлж байна.
“Улаанбаатар смарт карт” ХХК-аас шаардлагатай албан бичиг, шилжүүлж өгөх дата мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт, оюуны өмч, гэрээний хэрэгжилт, программ хангамж, тоног төхөөрөмжийн мэдээллийг гаргаж өгөхийг мэдэгдсэн ч тус компанийн зүгээс хариу өгөлгүй өнөөдрийг хүрчээ.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 2 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 599 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 290 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 309 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Монгол Улсын Засгийн газар болон Жендэрийн үндэсний хороо хамтран, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аян өнөөдрөөс эхэллээ.
Цахилгааны шугам сүлжээ, тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн дүүргийн тодорхой байршлуудад цахилгаан хязгаарлана.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт "Дэлгэрмөрөн” голын мөс цөмөрч, суудлын машин живжээ. Энэ тухай дуудлагыг 2024.03.04-ний 09:00 цагт хүлээн авсан байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд 02 дугаар сарын 29-ний байдлаар 11 аймгийн 50 суманд мөсөн буюу төмөр зудын, 17 аймгийн 135 суманд цагаан зудын, 17 аймгийн 66 сум, нийслэлийн 4 дүүрэг цагаанаар зудархуу байна.
Зудын нөхцөл байдлын шинэчилсэн үнэлгээ 2024.02.29- байдлаар гарчээ.
Мартын 8 буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр энэ долоо хоногийн баасан гарагт тохиож буй.
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байшин шатаж, гал түймэрт гурван хүн өртөж, нас баржээ. Энэ тухай дуудлагыг 2024.03.03-ны 23:53 цагт хүлээн авсан байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.26-03.03 /нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгдлээ.