Асралт хайрхан уулын орчимд ОТОГЛОХ цэг байгууллаа
Хан Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан уулын чиглэлд жилдээ 1000 орчим иргэн явган болон уулын аяллаар зорчдог. Явган аялал, алхалт хийхэд нэн тохиромжтой, уулчдын босго хэмээн нэрлэгдэж, жилээс жилд тус чиглэлд зорчих иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.


















