Н.Учрал: Нийслэлд үйлчилгээ эрхлэх 86 төрлийн зөвшөөрлийг шаардахгүй боллоо
ЦХХХ-ны сайд Н.Учрал Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх 86 төрлийн үйлчилгээг E-Mongolia платформд нэвтрүүлсэн талаар мэдээллээ.
ЦХХХ-ны сайд Н.Учрал Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх 86 төрлийн үйлчилгээг E-Mongolia платформд нэвтрүүлсэн талаар мэдээллээ.
Өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал үүсэж тээврийн хэрэгслийн эрчим удааширсан шалтгааныг Тээврийн цагдаагийн албанаас тогтоожээ.
"Тээврийн долоо хоног" Олон Улсын форум дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус форумд "Боомтын сэргэлт” сэдвээр илтгэл тавьсан Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай хэсэг хором ярилцлаа.
Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн байна.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
10 гаруй жил бясалгал болон иогоор хичээллэж буй С.Сайнхүүтэй ярилцлаа. Тэрбээр өнөөгийн нийгэмд хүн болгон уур бухимдал, стрессэнд дарагдаж амьдарч буй. Энэ үед бясалгал нь тайвшрахад тусалж, стресс, түгшүүрийг бууруулж, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх зэрэг ач тустай. Мөн бясалгал хийх нь зүрхний өвчлөлөөс сэргийлэх, дархлаа дэмжих зэргээр биеийн эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлдэг. Хэрвээ бясалгалаар анх удаа хичээллэж байгаа бол гэртээ бясалгах нь хамгийн үр дүнтэй арга хэмээж байсан юм.
Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залахаар болсон тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
УОК-ын шийдвэрийн дагуу ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Лүн, Эрдэнэсант суманд ажиллаж байна.
"Тавантолгой" түлш компани 880 тэрбум төгрөгийн өртэй гэдгээ өнгөрсөн сард зарласан. Тэдний зүгээс энэ өрөө "Манай үйлдвэрлэж байгаа түлш 458000 төгрөгөөр хийгдэж байгаа.
Үүрэн телефоны Юнител компани иргэн Н.Мэндбилэгийн гомдолд хууль бус хариу үйлдэл гаргаж, олон нийтийн эрхэд халдсан болон хүний эрх зөрчигдсөн ноцтой баримтуудын талаар мэдээлэл өглөө.
Өргөн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны үнэ нэмэгдэж нэг кг үхрийн цул мах 18 мянган төгрөгт хүрсэнд иргэд бухимдалтай байна. Тиймээс махны үнэ өссөн шалтгаан, худалдан авалт ямар байгааг сурвалжлахаар “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо.
Хотын төвд хоёр зээрдээрээ чөлөөтэй явж чадахаа байлаа. Хайрга, чулуугаа далдлаад, хаа сайгүй гялгар хавтангаар өнгөлчихсөн болохоор хотын төвийн гял цал “шалан дээр” халтирч унаад, хөл гараа хугалчих гээд нэг л явж бүтдэггүй. Хөлөө чирч, холхиж явсаар өвлийн хүйтэнд хөшиж үхэх нь. Хүүхэд, хөгшид гэлтгүй хүн бүр л ийм дүр төрхтэй явна. Жил болгон энэ асуудлыг ярьдаг хэдий ч шийдтэй засаж янзлаад, иргэддээ ээлтэй орчинг бүрдүүлж өгөхгүй байсаар энэ өвлийг золгож байна.
Гурван зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд унасан тухай дуудлага 2023.11.06-ны 21:00 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллага, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Мэргэжлийн аялал жуулчлалын холбооны төлөөлөгч нар “Адал явдалт аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (ATTA)”-ны гүйцэтгэх захирал Шаннон Стоуэллийг хүлээн авч уулзлаа.
Хан Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан уулын чиглэлд жилдээ 1000 орчим иргэн явган болон уулын аяллаар зорчдог. Явган аялал, алхалт хийхэд нэн тохиромжтой, уулчдын босго хэмээн нэрлэгдэж, жилээс жилд тус чиглэлд зорчих иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
-Хүйтэн байх учраас цас ойрын хугацаанд хайлахгүй-
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 3-нд сураггүй болсон иргэнийг өнөөдөр буюу 6-ны өдрийн 15:10 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.
Хотын захиргаанаас Урт цагааны барилгыг нурааж, дахин төлөвлөхөөр иргэдийн саналыг авч байна.
Баян-Өлгий аймгийн Буянт сумын Шар нуурын мөс цөмөрч, суудлын автомашин живжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон цасан шуурганаар малдаа явсан долоон малчин амь насаа алджээ.