Сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайг нээлттэй байлгах ЗАХИРАМЖ гарлаа
Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/763 тоот захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хороололд байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагт нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болгосон.



















