Сурагчид: Ирээдүй хэмээх их өндөрлөг рүү өнөөдрийн замаар тэмүүлж байна
Биднийг очиход дуу хөгжим эгшиглэж, дүрэмт хувцастай сурагчид бужигналдаж угтав. Өглөө эртлэн босож өөр өөрсдийн эрдэм номын албандаа мордсон хүүхэд багачууд маань ч нүүрэндээ баярын мишээл тодруулсаар явж харагдана. Сургуулийн гадаа өнгө өнгийн цүнх үүрсэн зургаан настнууд, баярлаж догдолсон багш нарын баглаа цэцэг гээд юм бүхэн өнгөлөг. Инээд баясал, дуу шуугиантай энэ үеэр сурагчид хичээлдээ орж буй сэтгэгдлээ хуваалцсан юм.

















