Олон өнгө: Нийслэлчүүдийн алхдаг Богд уулын жимээр
Утаа, тортог, замын түгжрэл, нийгмийн стрессээс зугтан уушгиа “баярлуулж”, бодлоо амраах гэсэн хүмүүс ууланд алхахыг зорих аж. Амралтын өдрийн өглөө 07:36 цагт биднийг очиход Богд ууланд гарахаар ирсэн хүмүүсийн цуваа үүсэж, автомашины зогсоол ч дүүрсэн байв. Аав, ээжийнхээ гараас зүүгдсэн үрс, буу халан хөгжилдөх найзууд, биесээ зоригжуулан оргил өөд алхахыг нь дэмжих өндөр настнууд гээд цөм энд цуглажээ.



















