Л.Нанжид: Сээр цохиход зөөлөн эд гэмтэж, гараа тайруулах ч эрсдэлтэй
Сүүлийн үед цахим орчноор сээр цохиж буй бичлэгүүд тренд болоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид олон нийтэд хандаж анхааруулга зөвлөмж мэдээлэв.

















