Дэлхийд агаарын бохирдлоос болж жил бүр 6.5 сая хүн нас барж байна
Бохирдлоос үүдэлтэй нас баралтын дийлэнх нь агаарын бохирдлоос үүдэлтэй бөгөөд жил бүр 6.5 сая хүн нас барж байна гэж Эрүүл мэнд, бохирдлын дэлхийн холбооны гүйцэтгэх захирал, судалгааны багийн гишүүн Рэйчл Купка дурджээ. Гэсэн хэдий ч бодит байдал дээр агаарын бохирдол үүнээс олон тооны хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тооцоолсноор дэлхийн хүн амын 99% нь аюулгүй хэмжээнээс хэтэрсэн бохир агаараар амьсгалж байна.

















