Наадмын өдрүүдэд 1069 эмч, сувилагч эмнэлгийн тусламж үзүүлнэ
Хүй 7 худагийн морь барианы газарт 24 цагийн нэг, хөдөлгөөнт найман цэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.
Хүй 7 худагийн морь барианы газарт 24 цагийн нэг, хөдөлгөөнт найман цэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, "Монгол костюмс" ХХК хамтран “Дээлтэй монгол наадам”-ыг маргааш буюу долдугаар сарын 9-нд зохион байгуулах гэж байна.
ГССҮТ-ийн салбар Түлэгдэлтийн эмнэлгийн төвийн эхний корпус ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төвийг шинээр барих шийдвэр 2013 онд гарч, есөн жилийн дараа эхний хэсэг ашиглалтад орж байна. Хоёр дахь корпусын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, энэ оны гуравдугаар улиралд багтаан хүлээн авах зорилготой байгаагаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд нээлтийн ажиллагааны үеэр хэллээ.
Улсын баяр наадмын олон хоногийн амралтын өдрүүд эхэлж байгаа энэ үед гол, мөрөн нуур зорин аялах иргэдийн урсгал эрс нэмэгдэж байна.
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг зургадугаар сарын 24-нөөс үзүүлж эхэлсэн.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус үйлчилгээнд ажиллуулахаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна.
Өнөөдрийн байдлаар Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймгууд цахим зөвшөөрөлийн системд холбогдож, загас барих, агнах зөвшөөрлийг цахимаар олгож байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 31 цэг, түр 2 цэгт 33 багийн 110 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Энэ жил Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн тохиож байна. Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор буриад сур харваагаар үргэлжилж байна.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг хүргэж байна. Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор буриад сур харваагаар үргэлжилж байна.
Хүй долоон худаг руу Төв цэнгэлдэх хүрээлэн, Боловсролын их сургууль, Таван шараас нийтийн тээврийн автобусаар үйлчлэх юм. Үйлчилгээний хөлс 1500 төгрөг бөгөөд төлбөрийг зөвхөн картаар төлнө гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн буюу Гандийн гудамжны автобусны зогсоолоос 10 автобус долоон минут тутамд, долдугаар сарын 13-ны өдөр хотын төв “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 06:00 цагаас их багтаамжийн таван автобус 10 минут тутамд “Хүй долоон худаг” руу 1500 төгрөгийн тарифаар үйлчилнэ. Мөн долдугаар сарын 11-15-нд Хүй долоон худгийн шөнийн арга хэмжээнд зориулж 18:00-03:00 цагийн хооронд зургаан автобус “Таван шар-Хүй долоон худаг” чиглэлд үйлчилнэ.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
“Нийслэлийн Засаг даргын зүгээс ус соруулах насос, тусгай тоноглолын машинуудыг нэмж өгсөн. Үерийн улмаас тогтсон их хэмжээний усыг соруулах үед тус машин, техникүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой. Гэвч одоо байгаа шугам сүлжээнүүд 1980, 1990-ээд оны хот байгуулалт, төлөвлөлтөөр хийгдсэн тул 70 орчим хувийнх нь насжилт хэтэрч, шинэчлэх шаардлагатай болсон. Иймд хүчтэй орсон усархаг бороо, үерийн улмаас сувгууд халих өндөр эрсдэлтэй байна”
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 4 дүгээр багийн “Хүхрийн ногоо” гэдэг газар амбаар шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу долдугаар сарын 06-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан байна.
Тэрбээр, соёл, урлагийн салбарт 20 гаруй жилийн хөдөлмөр, бүтээлээ зориулахдаа 20 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, 10 гаруй уран сайхны кино найруулан, телевизийн олон цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн хүртээл болгожээ.
“Үндэсний их баяр наадмын тухай” хууль болон Монгол улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан дүрэм”-д зааснаар ардын хувьсгалын 101 жилийн их баяр наадамд барилдахаар урьдчилсан бүртгэлээр нэр ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг МҮБХ батлан гаргалаа.
Энэ хүрээнд долдугаар сарын 09-14-ний өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана. Баяр наадмын өдрүүдэд хэв журам сахиулахад 3600 орчим цагдаагийн байгууллагын албан хаагч ажиллана. Ингэхдээ олон төрлийн эргүүлийн зохион байгуулалттайгаар ажиллана.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 59 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 30 нь Улаанбаатарт, 29 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Дөргөн, Чандмань сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж, цаашид тухайн газар намаг, ус ихтэй, түймэр тархахгүй, техник ашиглах боломжгүй болсон тул 07.06-ны өдрийн 09:42 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын орлогчийн шийдвэрээр бүлгийг буцаажээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 31 цэг, түр 2 цэгт 33 багийн 110 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.