Баянзүрх дүүрэгт 50 байршлын 1300 гаражийг буулгана
Баянзүрх дүүргийн хэмжээнд 2022 онд 50 байршилд 1300 орчим гараж буулгаж тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол барихаар төлөвлөсөн.
Баянзүрх дүүргийн хэмжээнд 2022 онд 50 байршилд 1300 орчим гараж буулгаж тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол барихаар төлөвлөсөн.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 13, II тунд 47, III тунд 205, IV тунд 216, нийт 481 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Гуравдугаар сарын 4-10-ны өдрүүдэд авто замаар 1666 чингэлэг, төмөр замаар 600 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,602.7 мян.тн нүүрс экспортолжээ. Мөн авто замаар 160 чингэлэг, төмөр замаар 314 чингэлэг буюу оны эхнээс 261.8 мян.тн зэсийн баяжмал гаргасан бол авто замаар 28, төмөр замаар 1136 чингэлэг буюу оны эхнээс нийт 449.4 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 101 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 14–ний өдрийн 10 цагт товлосон боловч шүүгдэгч Э.Сүрэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй, шүүгдэгч Г.Алтан нас барсантай холбоотой түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг жич товлохоор тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
МУИС-ийн Захиргаа оюутан суралцагчдаас ирүүлсэн хүсэлт, Төгсөгчдийн холбооны санал, МУИС-ийн 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд МУИС-ийн Номын санг оюутнууддаа 24 цагаар тогтмол үйлчилгээ үзүүлдэг болгох шийдвэр гаргаж байна.
Оны эхнээс нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар нийслэл хотын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцээр хангагдах эрхээ эрх бүхий байгууллагуудаас шаардах эрхтэй болсон юм. Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулган, иргэдийнхээ тав тухыг хангасан орчин бүрдүүлэх ажлыг нийслэл өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Тэгвэл өдгөө энэ ажлын хүрээг тэлж, Улаанбаатар хотыг зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайснаас чөлөөлж, иргэдийн тав тухыг хангасан орчин олныг бий болгохыг хотын удирдлагын баг зорьж байна.
Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй мэдээллийн тухайд тухайн иргэн ачаа, бараагаа мэдүүлсэн. Ингээд тухайн ачаанд хяналт шалгалт хийхэд бараагаа 4-5 дахин дутуу мэдүүлсэн байсан. Өнөөдрийн байдлаар тухайн иргэний 307 боодол шалгахад 13500 ширхэг барааг дутуу мэдээлжээ. Дахиад 122 боодол ачаа шалгахад ямар тоо хэмжээ гарахыг мэдэхгүй байна. Шалгалтын ажил үргэлжилж байна.
Гурван настай хүүхдүүдийн цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар явуулахыг эсэргүүцсэн эцэг эхчүүд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр төв талбайд цуглаан хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн.
Украины хямрал улам бүр ширүүсэж, нөхцөл байдал уруудсаар байгаа билээ. ОХУ-тай хиллэдэг, өргөн уудам газар нутагтай Монголчууд энэ дайны хүнд хэцүү нөхцөл байдлыг мэдэрч эхэлжээ.
"e-Mongolia" систем өнөөдрийг хүртэлх хугацаанд 2 сая 150 мянган үйлчилгээг нийтэд үзүүлээд байна. Улмаар иргэдээс гарах зардал хамгийн багадаа 30 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ. Өөрөөр хэлбэл, цахимжилт гэдэг нь процессыг сайжруулж илүү зардал, хүнд сурталгүй чиглэл рүү явж байгаа шилдэг шинэ технологи мөн. Засгийн газрын 2020 оны тогтоолоор улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсийг шинэчлэн тогтоосон. Ингэхдээ цахим үйлчилгээ, лавлагааг үнэ төлбөргүй болгосон.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр халдварын 92 тохиолдол батлагдлаа. Үүний 60 нь Улаанбаатарт, 32 нь орон нутагт бүртгэгдэв. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 928 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 9 хүний бие нэн хүнд бол 218 нь хөнгөн байна.
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хүрхрээ тур” амралтын газрын автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 20:18 цагт хүлээн авсан байна.
Энэ бол Монгол бөхийн өргөөнд Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд хамгийн олон бөх зодоглосон тохиолдол байлаа. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар СХ, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан Сүхбаатарын Сүхбат 10 даван анх удаа ижил цолтнуудынхаа барилдаанд түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Батхуягийн Бат-Эрдэнэ мөн анх удаа үзүүрлэв
ТАЗ Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах шаардлагын үүднээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын төгсгөлд 411 дүгээр тогтоолыг гаргасан. Коронавирус халдварын нэрэн дор сонгон шалгаруулалтгүйгээр багагүй хүмүүсийг төрийн албанд томилсон байсан. Тухайн үед 1100 гаруй иргэнийг томилсон байсан. Ингээд он дуусахтай зэрэгцэн 532 иргэнийг чөлөөлүүлсэн. Одоогийн байдлаар 995 иргэнийг төрийн албанаас чөлөөлүүлсэн байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 35 цэгт 35 багийн 142 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ
Айл өрхүүд зуухны таталтаа лааны дөлөөр шалгах боломжтой. Хэрвээ лааны дөл хөдөлгөөнтэй байвал яндангийн таталт сайн байгаа гэсэн үг.