Гранд-Каньон дээрээс 30 метрийн өндрөөс унасан өсвөр насны охин амьд гарчээ
АНУ-ын Хойд Дакота мужийн оршин суугч, 13 настай Уятт Кафман Гранд-Каньон дээр зугаалж явахдаа 30 метрийн өндрөөс унажээ. Фокс ньюс агентлагийн мэдээлснээр, бусад хүмүүс гэрэл зураг авахад нь саад болохгүйн тулд охин тэдэнд зай тавьж өгөх гэж байгаад хөл алдан унасан байна.



















