Австрали Украинд 73,5 сая долларын цэргийн тусламж үзүүлнэ

Австрали Украинд 73,5 сая долларын цэргийн тусламж үзүүлнэ

Австралийн Засгийн газар Украинд ээлжит тусламжийнхаа хүрээнд 110 сая австрали доллар буюу 73,5 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээр болжээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Энтони Альбанезе мэдэгдсэнийг Ройтерс дамжууллаа.

Дэлгэрэнгүй
Der Spiegel: Вагнерчууд хангалттай дэмжлэг авч чадаагүй тул бослогоо зогсоосон

Der Spiegel: Вагнерчууд хангалттай дэмжлэг авч чадаагүй тул бослогоо зогсоосон

Өнгөрсөн баасан, бямба гарагуудад Орост болсон үйл явдал олон улсын анхааралд өртсөн хэвээр байна. Оросын хувийн цэргийн компани "Вагнер"-ын эзэн Евгений Пригожины өдүүлсэн бослого тэр дороо намжсан нь хангалттай дэмжлэг авч чадаагүйтэй холбоотой гэж Германы Der Spiegel сонин мэдээлжээ.

Дэлгэрэнгүй
Япон ОХУ-д эсэргүүцэл илэрхийлэв

Япон ОХУ-д эсэргүүцэл илэрхийлэв

Өмнө нь Орост есдүгээр сарын гуравны өдрийг "Дэлхийн II дайн дууссан өдөр" хэмээн тэмдэглэдэг байсан бол шинэ хууль хүчин төгөлдөр болсноор "Милитарист Японыг ялсан, Дэлхийн II дайн дууссан өдөр" болгон тэмдэглэхээр болсон байна.

Дэлгэрэнгүй
Титан шумбагч сүйрсэн хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ

Титан шумбагч сүйрсэн хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ

Эргэн сануулахад, Атлантын тэнгисийн ёроол дахь Титаник хөлөг онгоцыг үзэхээр Титан шумбагч аппарат зургадугаар сарын 18-ны өдөр шумбасныхаа дараа 1,5 цагийн дараа радараас алга болсон. Энэ аппаратад таван хүн байсан, аппаратыг эзэмшигч OceanGate компанийн захирал 61 настай Стоктон Раш, 58 настай Британийн тэрбумтан Хэмиш Хардинг, Пакистаны бизнесмен 48 настай Шахзада Давуд болон түүний 19 настай хүү Сулейман, түүнчлэн аппаратыг жолоодож явсан 77 настай судлаач Поль-Анри Наржоле нар бүгд амиа алдсан юм.

Дэлгэрэнгүй
БНАСАУ: АНУ-ын түрэмгийн үйлдэл цөмийн дайнд түлхэж байна

БНАСАУ: АНУ-ын түрэмгийн үйлдэл цөмийн дайнд түлхэж байна

Өмнөд Солонгостой хамтарсан сургуулилалт хийх зэргээр АНУ түрэмгий үйлдэл гаргаж байгаа нь Солонгосын хойгийг цөмийн сөргөлдөөнд түлхэж байна гэж Хойд Солонгос үзэж байгаа аж. Энэ талаар БНАСАУ-ын Гадаад харилцааны яамны дэргэдэх Америк судлалын хүрээлэнгийн илтгэлд тусгасныг Солонгосын цахим мэдээллийг агентлаг дамжуулжээ. 

Дэлгэрэнгүй
Стамбулд болсон ЛГБТ жагсаалын үеэр 150 гаруй хүн баривчлагджээ

Стамбулд болсон ЛГБТ жагсаалын үеэр 150 гаруй хүн баривчлагджээ

Туркийн Стамбул хотод ЛГБТ хөдөлгөөний төлөөлөгчдийн эрх, эрх чөлөөг дэмжсэн арга хэмжээ зургадугаар сарын 25-ны өдөр болжээ. Энэ арга хэмжээг эрх баригчид зөвшөөрөөгүй ч хотын төв хэсэгт болж, олон зуун хүн оролцсон талаар DW мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Элтон Жон эх орондоо сүүлчийн тоглолтоо хийжээ

Элтон Жон эх орондоо сүүлчийн тоглолтоо хийжээ

Энд дуулгахад, тэрбээр саяхан Farewell Yellow Brick Road Tour хэмээх сүүлчийн аялан тоглолтоороо дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Зургадугаар сарын 14-ний байдлаар буюу аялан тоглолт нь дуусаагүй байхад Элтон Жон 887 сая долларын орлого олжээ. Хэвлэлүүдийн таамаглаж байгаагаар, Элтон Жоны сүүлчийн аялан тоглолтын орлого нэг тэрбум долларыг давж магадгүй гэнэ. Түүний аялан тоглолтын сүүлчийн тоглолт 2023 оны долдугаар сарын наймны өдөр болох аж.

Дэлгэрэнгүй
Макрон: Орост үүссэн нөхцөл байдал энэ улсын армийн сул дорой байдлыг харууллаа

Макрон: Орост үүссэн нөхцөл байдал энэ улсын армийн сул дорой байдлыг харууллаа

Өнгөрсөн долоо хоногт Орост болсон үйл явдалтай холбоотойгоор дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд байр сууриа илэрхийлсэн байна. АНУ Пригожиний төлөвлөгөөг эртнээс мэдэж байсан хэмээсэн бол Францын Ерөнхийлөгч энэ үйл явдал "Оросын арми хүч доройг харууллаа" хэмээн мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
Пригожиний бослого бүтэлгүйтсний дараа Путиний онгоц Москва руу буцжээ

Пригожиний бослого бүтэлгүйтсний дараа Путиний онгоц Москва руу буцжээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ашигладаг, "Россия" тусгай нислэгийн отрядын нисэхийн паркийн хоёр онгоц зургадугаар сарын 25-нд шилжих шөнө Москва хот руу буцжээ. Энэ талаар FlightRadar сайтын мэдээллээс харж болохоор байна гэж "Агентство" мэдээлсэн байна. Пригожин бослого гаргадаг өдөр Путин онгоц хөлөглөн зугтсан гэх мэдээлэл гарч, харин Оросын эрх баригчид үүнийг үгүйсгэж байлаа. 

Дэлгэрэнгүй
Оросын төмөр замчныг Украины цэргүүдийг санхүүжүүлж байсан хэрэгт буруутган баривчилжээ

Оросын төмөр замчныг Украины цэргүүдийг санхүүжүүлж байсан хэрэгт буруутган баривчилжээ

Энд дуулгахад, хүний эрхийг хамгаалагчдын онцолж байгаагаар, төрөөс урвасан гэх заалтаар үүсгэсэн эрүүгийн хэргийн тоо Орост сүүлийн үед эрс өссөн байна. 2022 онд энэ төрлийн 22 хэрэг нээсэн нь шинэ үеийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болсон бол энэ онд ердөө эхний зургаан сарын байдлаар 20 гаруй хэрэг нээжээ. 

Дэлгэрэнгүй
NDR: Пригожинтой хэлэлцээ хийсэн нь Путиний хувьд том ялагдал

NDR: Пригожинтой хэлэлцээ хийсэн нь Путиний хувьд том ялагдал

Пригожин бямба гарагаас хойш олон нийттэй харилцаагүй, хаана байгаа нь ч тодорхойгүй байгаа юм. Тэрбээр машинд суун, Донын Ростов хотоос гарч байгаа дүрс бичлэг бямба гарагийн орой олон нийтийн сүлжээгээр цацагдаж байв. Үүнээс өмнө Пригожин дүрс бичлэгээр мэдэгдэл хийн, Москвад ойртон очсон цэргийн цуваагаа эргүүлэн татаж, "төлөвлөгөөний дагуу хээрийн хуаранруугаа буцна" хэмээн онцолж байв. 

Дэлгэрэнгүй
Путин: Зэвсэгт бослогыг зохион байгуулсан бүхнийг устгана

Путин: Зэвсэгт бослогыг зохион байгуулсан бүхнийг устгана

Тэрбээр Оросын ард иргэд, цэргүүд болон хүчний байгууллагад хандан мэдэгдэл хийсэн юм. Путин Пригожиний үйлдлийг ар нуруу руу хутгалсан хэрэг, нийгмийг хагалан бутаргах гэсэн оролдлого хэмээн нэрлэсэн байна. Түүний мэдэгдлээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

Дэлгэрэнгүй
Амьтад хүмүүсийг үхлээс аварсан гайхалтай түүхүүд

Амьтад хүмүүсийг үхлээс аварсан гайхалтай түүхүүд

Гэрийн тэжээвэр амьтад эзнээ аварсан тохиолдлууд бишгүй. Тэд эзнээ галаас, өвчтэй байхад нь зайлшгүй үхлээс аврах гээд төрөл бүрээр тусалдаг. Үүний зэрэгцээ зэрлэг амьтад ч хүнийг үхлээс аварсан гайхалтай түүхүүд бий. Ийм олон түүхээс цөөн хэдийг амралтын өдөрт тань зориулан сонирхуулж байна. 

Дэлгэрэнгүй
Пригожин бослогод уриалж, Москвад танкууд орж ирэв

Пригожин бослогод уриалж, Москвад танкууд орж ирэв

Энэ бичлэгт, Пригожин Оросын цэргүүд Украины сөрөх давшилтын улмаас Запорожье, Херсон чиглэлд ухарч байгаа хэмээгээд цэргийнхэн Ерөнхийлөгч Путинийг хуурч байна гээд Украин руу довтолсон нь "эхлүүлэх ямар ч хэрэггүй байсан" ажил хэмээсэн байна. 

Дэлгэрэнгүй
Уайт арал дээр аяллын үеэр бороо орвол жуулчдад мөнгийг нь буцаан олгоно

Уайт арал дээр аяллын үеэр бороо орвол жуулчдад мөнгийг нь буцаан олгоно

Уайт арал нь Их Британийн түүхэн амралтын газруудын нэг юм. Хатан хаан Викториягийн үеэс л энэ арал руу жуулчдыг татах ажил эхэлсэн бөгөөд энд Британийн эртний цэнгэлдэх хүрээлэн, уурын зүтгүүртэй төмөр зам байдаг аж. 

Дэлгэрэнгүй
Японд хиймэл оюун ухаан ашиглаж даалгавар хийвэл хуулсанд тооцно

Японд хиймэл оюун ухаан ашиглаж даалгавар хийвэл хуулсанд тооцно

Японы Боловсролын яам ChatGPT болон бусад төрлийн хиймэл оюун ухаантай холбоотой зөвлөмждөө гэрийн даалгаврыг хиймэл оюун ухаан ашиглан хийвэл хуулсанд тооцох заалт оруулахаар зэхэж байгаа гэнэ.

Дэлгэрэнгүй
2025 онд Украинд Bayraktar дрон үйлдвэрлэж эхэлнэ

2025 онд Украинд Bayraktar дрон үйлдвэрлэж эхэлнэ

Туркийн  Baykar компани 2025 оноос Украинд Bayraktar TB2 болон  Bayraktar Akinci  гэсэн байлдааны дронуудаа үйлдвэрлэж эхлэхээр төлөвөлж байгаа гэнэ. Энэ талаар тус компанийн Ерөнхий захирал Халук Байрактар мэдэгджээ.

Дэлгэрэнгүй
БНХАУ хоригт орсон бараа бүтээгдэхүүнийг Хойд Солонгос руу нийлүүлжээ

БНХАУ хоригт орсон бараа бүтээгдэхүүнийг Хойд Солонгос руу нийлүүлжээ

Хойд Солонгос пуужин болон цөмийн хөтөлбөр хэрэгжүүлснийхээ төлөө НҮБ-ын хоригт ороод олон жилийн нүүрийг үзэж байна. Гэсэн ч энэ улстай ойр харилцаатай БНХАУ Хойд Солонгос руу хоригт орсон бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг гэх мэдээлэл олонтаа гардаг юм. 

Дэлгэрэнгүй
Нарендра Моди дэлхий нийтэд хандаж Украинд энх тайван тогтоохыг уриалав

Нарендра Моди дэлхий нийтэд хандаж Украинд энх тайван тогтоохыг уриалав

Украинд энх тайван тогтоож, байлдааны ажиллагааг зогсоохын тулд дэлхий бүх улс орон боломжтой бүхнийг хийх ёстой гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгджээ. Тэрбээр энэ өдрүүдэд АНУ-д айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа үеэр ийнхүү "хүмүүсийн зовлон шаналалыг дуусгах"-ыг уриалсан байна. 

Дэлгэрэнгүй
Титан шумбагч далай руу орсны дараахан дэлбэрэх чимээ бүртгэгдэж байжээ

Титан шумбагч далай руу орсны дараахан дэлбэрэх чимээ бүртгэгдэж байжээ

Тухайн үед АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийхэн хүлээн авсан акустик мэдээллийг судалж, Титан шумбагч аппарат холбоо тасрах үед байсан байршилд дэлбэрэлттэй адил үзэгдэл болсон гэж тогтоосон байна. Гэхдээ энэ чимээ үүсэх болсон шалтгаанд цэргийнхэн бүрэн итгэлтэй байгаагүй гэнэ. Ингээд хүлээн авсан мэдээллээ эрэн хайх, аврах ажиллагааг удирдаж байсан хүнд дамжуулж өгсөн байжээ.

Дэлгэрэнгүй