"Челси"-г зарж олсон Абрамовичийн орлогыг Украины хүмүүнлэгийн санд шилжүүлнэ
Роман Абрамович 2003 оноос эхлэн эзэмшсэн "Челси" хөлбөмбөгийн клубийг худалдахаар болсон талаараа 2022 оны гуравдугаар сард зарлаж байсан. Тэрбээр клуб зарснаас олсон орлогоо Украины дайнд хохирогчдод туслах буяны сан руу илгээнэ хэмэн мэдэгдэж байв. Улмаар 2022 оны тавдугаар сард Америкийн бизнесмен Тодд Бёли тэргүүлсэн хөрөнгө оруулагчдын консорциум Челси клубийг 4,25 тэрбум фунт стерлингээр худалдан авсан юм.



















