Итали хятад жуулчдыг хүлээж авах тусгай журам хэрэгжүүлнэ
Хятадад сүүлийн үед коронавирусийн халдвар эрс нэмэгдэж байгаа ч хязгаарлалтаа цуцалж, улмаар ирэх сарын наймны өдрөөс эхлэн хилээ нээхээр болсон юм. Хил нээх шийдвэр гаргасан өдрөөс л хятадууд гадаад аялал, тийз захиалах нь огцом нэмэгдсэн энэ үед бусад улс орнууд Хятадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэрэмжлэн, тусгай журам нэвтрүүлж эхлээд байна.



















