Саран хэлбэртэй зочид буудал анх удаа Дубайд сүндэрлэнэ

Саран хэлбэртэй зочид буудал анх удаа Дубайд сүндэрлэнэ

Дубайд байгуулагдах Саран хэлбэртэй зочид буудал нь маш тансаг, орчин үеийн, амралтын газар байх болно. Тухайлбал, сар шиг алгуур эргэлддэг хурлын өрөө, ресторан, рашаан сувилал гэх мэт хэсгүүдээс бүрдэх юм.

Дэлгэрэнгүй
Тесла хүн дүрс робот 'Optimus Prime'-ыг танилцууллаа

Тесла хүн дүрс робот 'Optimus Prime'-ыг танилцууллаа

"Хүн дүрст "Optimus Prime"-ийн анхны хувилбарыг 20 мянган ам.доллароос бага үнэтэй байхаар төлөвлөж байгаа бөгөөд тус компанийн зорилго нь хурдан хугацаанд олныг үйлдвэрлэж гаргах явдал юм.

Дэлгэрэнгүй
Узбекистанд хүүхдийн гэрчилгээний оронд QR

Узбекистанд хүүхдийн гэрчилгээний оронд QR

Узбекистанд шинэ мэндэлсэн хүүхдүүдэд төрсний гэрчилгээ олгохоо зогсоох гэнэ. Харин үүний оронд шинэлэг технологи ашиглана гэж Узбекистаны Хуульзүйн яамнаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Казахстан дайчилгаанаас зугтсан иргэдийг ОХУ-д шилжүүлэн өгнө

Казахстан дайчилгаанаас зугтсан иргэдийг ОХУ-д шилжүүлэн өгнө

ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын цэргийн насны эрчүүд гадаад орнуудыг олноороо зорьж, дайчилгаанаас зугтах болсон юм. Тэд ийнхүү хилийн чанадыг зорьсон ч цэргийн албанаас зугтсан гэх шалтгаанаар очсон орноос нь албадан ирүүлж болзошгүй гэсэн болгоомжлол гарч байлаа. Харин үүний хариуд ОХУ-ын Батлан хамгаалах яам дайчилгаанд хамрагдах ёстой эрчүүдийг очсон орноос нь албадан шилжүүлж авахыг шаардахгүй хэмээн мэдэгдэж байсан юм. 

Дэлгэрэнгүй
Туркийн агаарын тээврийн компани он дуустал Орос, Беларусь руу нислэг үйлдэхгүй

Туркийн агаарын тээврийн компани он дуустал Орос, Беларусь руу нислэг үйлдэхгүй

ОХУ Украин руу халдсаны дараа Орос, Беларусь руу хийх нислэгүүдээ зогсоож байсан Туркийн Turkish Airlines агаарын тээврийн компани энэ шийдвэрээ  он дуустал сунгасан талаар Укринформ агентлаг Aero Times -аас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.

Дэлгэрэнгүй
Кабулын боловсролын төвд дэлбэрэлт болж, 20 хүн амиа алджээ

Кабулын боловсролын төвд дэлбэрэлт болж, 20 хүн амиа алджээ

Афганистаны нийслэл Кабул хотын Дашт-и Барчи дүүрэгт байх боловсролын төвд есдүгээр сарын 30-ны өдөр дэлбэрэлт болжээ. Энэ талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Apple-ийн дэд Ерөнхийлөгч Тони Бливенс зохисгүй хошигнолоосоо болж ажлаа алджээ

Apple-ийн дэд Ерөнхийлөгч Тони Бливенс зохисгүй хошигнолоосоо болж ажлаа алджээ

Apple -ийн дэд ерөнхийлөгч Тик Ток сүлжээн дэх зохисгүй хошигнолынхоо улмаас ажлаа алджээ. Тохиромжгүй наргиан хийсэн түүнийг компанийн өмнө байгуулсан гавьяа, ажлын туршлага, уучлалт гуйсан нь ч авраагүй гэж The Daily Mail сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Хөх хотод ковидын нэг тохиолдол илэрч, хотын оршин суугчдыг шинжилгээнд хамруулж эхэллээ

Хөх хотод ковидын нэг тохиолдол илэрч, хотын оршин суугчдыг шинжилгээнд хамруулж эхэллээ

Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотод коронавирусийн халдварын нэг тохиолдол илэрчээ. Хотын халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх штабын мэдээлснээр, есдүгээр сарын 29-ний өдөр коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй
Гүржүүд оросуудыг явахыг шаардан жагсжээ

Гүржүүд оросуудыг явахыг шаардан жагсжээ

ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласны улмаас цэрэгт татагдахаас эмээсэн залуус хөрш орнуудаа олноор зорьсон. Оросын иргэд очиж байгаа орнуудад туслах, тэднийг дэмжих хүмүүс олон байгаа бол дургүйцэж хүлээн авах хандлага ч ажиглагдаж байгаа талаарх мэдээлэл гарсаар байна. Ийм хандлага гарах болсон орнуудын нэг нь Гүрж юм. 

Дэлгэрэнгүй
Оросын хилээр айраг авч гарах гэсэн Монголын иргэнийг саатуулжээ

Оросын хилээр айраг авч гарах гэсэн Монголын иргэнийг саатуулжээ

Монголын иргэд Оросын хилээр нэвтрэхдээ тус улсын хуулийг төдийлөн мэдэхгүйн улмаас хэрэг зөрчилд холбогдох нь их байдаг. Монголын иргэд хамгийн ихээр холбогддог зөрчил нь бэлэн мөнгө их хэмжээгээр авч гарахыг завдах явдал юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тушаалын дагуу энэ улсаас 10 мянгаас дээш хэмжээний доллар, үүнтэй тэнцэх бэлэн мөнгө гаргахыг хориглосон. Түүнчлэн монголчууд мах, борц, цагаан идээ хилээр авч гарахыг завдасны улмаас бүтээгдэхүүнээ хураалгаад зогсохгүй захиргааны хэрэгт татагдаж, их хэмжээний мөнгөн торгууль төлөх шаардлагатай болдог юм

Дэлгэрэнгүй
Цыденов: Буриад хэсэгчилсэн дайчилгааны даалгавраа  биелүүлсэн

Цыденов: Буриад хэсэгчилсэн дайчилгааны даалгавраа биелүүлсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Улмаар бүс нутаг бүрт дайчилгаанд татах хүмүүсийн тоог тогтоосон гэх бөгөөд гэхдээ чухам ямар бүсэд хэдэн хүн татах үүрэг өгсөн талаарх мэдээлэл гараагүй юм. 

Дэлгэрэнгүй
Тувад дайчилгааг эсэргүүцсэн жагсаал өрнөж, олон хүн саатуулагджээ

Тувад дайчилгааг эсэргүүцсэн жагсаал өрнөж, олон хүн саатуулагджээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын иргэд олноор гадагш орныг зорьсон бол хүний эрхийг хамгаалагчид болон идэвхтнүүд орон даяар дайчилгааг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж байна. Энэ жагсаал пүрэв гарагт Тувагийн нийслэл Кызыл хотод үргэлжилжээ. 

Дэлгэрэнгүй
АНУ Украинд 12,4 тэрбум долларын нэмэлт тусламж үзүүлэх хууль батална

АНУ Украинд 12,4 тэрбум долларын нэмэлт тусламж үзүүлэх хууль батална

АНУ-ын сенато Украинд нэмэлтээр 12,4 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг дэмжжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр,  энэ санаачилгыг 72 сенатч дэмжиж, 25 нь эсрэг санал өгсөн байна. 

Дэлгэрэнгүй
Их Британийн хаан III Чарльзийн дүртэй анхны зооснуудыг танилцуулжээ

Их Британийн хаан III Чарльзийн дүртэй анхны зооснуудыг танилцуулжээ

Энд дуулгахад, хатан хаан II Элизабет есдүгээр сарын наймны өдөр 96 насандаа таалал төгссөн юм. Түүнийг оршуулах ёслол есдүгээр сарын 19-нд болсон. Хатан хааны залгамжлагчаар түүний хүү Чарльз тодорсон бөгөөд түүнийг есдүгээр сарын 10-ны өдөр Их Британийн хаан хэмээн зарласан юм.

Дэлгэрэнгүй
Путин Херсон, Запорож мужийн тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөв

Путин Херсон, Запорож мужийн тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөв

Коммерсант агентлагийн мэдээлснээр, дээрх дөрвөн бүс нутагтай Путин олон улсын гэрээ байгуулж, улмаар эдгээр гэрээг шинэ субъект хүлээн авах тухай хуулийн дагуу Холбооны хурлаар соёрхон батлуулах аж. Дараа нь, Оросын парламентын хоёр танхим ирэх долоо хоногт Украины нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэх асуудлаар санал хураалт явуулж, үүний дараа Оросын Үндсэн хуульд тусгах гэнэ.

Дэлгэрэнгүй
Беларусийн анхны сансрын нисэгч нь эмэгтэй хүн байна

Беларусийн анхны сансрын нисэгч нь эмэгтэй хүн байна

Беларусийн анхны сансрын нисэгч нь эмэгтэй хүн байх бололтой. Энэ талаар Беларусийн  Шинжлэх ухааны академийн тэргүүн Владимир Гусаков мэдэгдсэнийг БЕЛТА агентлаг дамжуулжээ.

Дэлгэрэнгүй
Финланд оросуудыг хилээрээ нэвтрүүлэхгүй

Финланд оросуудыг хилээрээ нэвтрүүлэхгүй

ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа оросууд олноороо хилийн чанадыг зорих болсон юм. Үүний дараа Оросын иргэдийн "дамжин өнгөрөх бүс" болохоос болгоомжилсон Финландын эрх баригчид Оросын жуулчдад хилээ хааж болзошгүй талаарх мэдээлэл гарч байв. Улмаар Финланд хил хаахтай холбоотой шийдвэрээ гаргажээ. 

Дэлгэрэнгүй

"Иэн" шуурганы улмаас Флоридад цахилгаан эрчим хүчгүй болжээ

Иэн шуурганы улмаас Куба улс бүхэлдээ цахилгаан эрчим хүчгүй болсон талаарх мэдээлэл гарч байсан. Энэ хар салхи цааш АНУ-ыг чиглэж, улмаар Флорида мужийг дайрсаны улмаас энэ мужийн 1,8 сая хүн цахилгаан эрчим хүчгүй болсон талаар ВВС агентлаг мэдээллээ. 

Дэлгэрэнгүй
ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлалаа

ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлалаа

"Северный поток", "Северный поток-2" хийн хоолойд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж үзсэн ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хуралдааныг зарлажээ. Энэ талаар АНУ дахь Оросын Элчин сайд Анатолий Антонов мэдэгдсэнийг Коммерсант дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Баасан гарагт суртал ухуулгын жагсаал хийхийн тулд Москвад зам хаана

Баасан гарагт суртал ухуулгын жагсаал хийхийн тулд Москвад зам хаана

Энд дуулгахад, эзлэгдсэн нутаг дэвсгэрийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх олон нийтийн санал асуулга есдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд болсон юм. Энэ санал асуулгаар оролцогчдын дийлэнх олонх нь Оросын бүрэлдэхүүнд багтахыг дэмжсэн гэж Донецк, Луганск, Запорож, Херсон мужийн Оросын талыг баримтлагч захиргааныхан мэдэгдэж байв. Харин олон улсын зүгээс тусгаар орны бүрэн бүтэн байдалд халдсан энэ санал асуулгыг огт хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсээр байгаа юм. 

Дэлгэрэнгүй