Apple Хятад дахь үйлдвэрээ Вьетнам руу шилжүүлнэ
Apple компани үйлдвэрийнхээ хэсгийг Хятадаас Вьетнам руу шилжүүлэхээр болжээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.
Apple компани үйлдвэрийнхээ хэсгийг Хятадаас Вьетнам руу шилжүүлэхээр болжээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.
Пүрэв гарагт ч мөн Оросын тал дахин цохилт өгсөн талаар "Украины үнэн" сонин мэдээлсэн байна. Урьдчилсан мэдээллээр, цохилтын улмаас таван хүн гэмтэж, гал гарчээ.
Эргэн сануулахад, Шинзо Абэ долдугаар сарын наймны өдөр Нара хотод гудамжинд үг хэлж байхдаа халдлагад өртсөн. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч тэрбээр сэхэл авалгүй хэдэн цагийн дараа таалал төгссөн юм.
АНУ-ын төлөөлөгчид Тайванийн эрх баригчидтай худалдааны салбар дахь санаачилгаар албан ёсны хэлэлцээ эхлүүлсэн гэж Тайвань дахь АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар мэдээлжээ.
Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Такэо Акиба Хятадад айлчилж, Хятадын Коммунист намын Төв хорооны гадаад харилцааны комиссын тэргүүн Ян Жечитэй хэлэлцээ хийжээ. Энэ талаар Kyodo агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 34 настай, хоёр хүүхдийн ээж аль-Шебаб Их Британид байнга оршин суудаг, Лидсийн их сургуульд сурдаг аж. тэрбээр 2020 оны 12 дугаар сард сургуулийнхаа амралтаар гэр бүлээ Их Британи руу авч явахаар Саудын Арабт ирсэнийхээ дараа баривчлагджээ.
"Восток-2022" стратегийн команд штабын сургуулилалтад Хятадаас гадна Энэтхэг, Беларусь, Тажикистан, Монгол, Казахстан болон бусад орны цэргүүд оролцоно гэж Регнум агентлаг мэдээлжээ.
Харин цэнгээний газрын дижейг нацист бэлгэдэл түгээн дэлгэрүүлсэн гэсэн заалтаар 10 хоног баривчилжээ. Тэрбээр үйлчлүүлэгчийн хүсэлтээр клип тоглуулсан, гэхдээ агуулгыг нь мэдээгүй байсан хэмээн мэдүүлсэн гэнэ.
Лхагва гарагийн үдэш Оросын тал пуужингийн цохилт өгсний улмаас Харьков хотод нийтийн байр сүйдсэн байна. Сүүлийн үеийн мэдээллээр, долоон хүн амиа алдаж 17 хүн шархадсан гэж Харьков хотын дарга Игорь Терехов мэдээлснийг ВВС дамжуулжээ.
ОХУ-ын арми өнгөрсөн хоногт 200 цэргээ алдсан гэж Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгдсэнийг УНИАН дамжууллаа.
Долдугаар сарын дүнгээр Их Британид инфляцийн албан ёсны үзүүлэлт өнгөрсөн зуунд бүртгэгдэж байсан хамгийн дээд үзүүлэлтийг давж, 10,1 хувьд хүрсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Хойд Солонгос Японы зүгт Шар тэнгист хоёр далавчит пуужин харважээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Хөл хорио тогтоосон тул нийтийн тээврийг зогсоож, худалдаа, үйлчилгээний төв, кинотеатр, спорт танхим, кафе, зоогийн газруудыг хааж, оршин суугчдыг нэн шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн байна.
Наймдугаар сарын 17-ны өглөө гадаадын хэвлэлүүдээр Илон Маск "Манчестер Юнайтед" клубийг худалдан авах гэж байгаа талаарх мэдээлэл гарсан.
Түүний үзэж байгаагаар, ОХУ-ын бүх иргэнийг Европын холбоо руу нэвтрэхийг хориглох нь "хамгийн сайн хориг" болж чадах гэнэ. Зеленский Вашингтон Пост сонинд ярилцлага өгөхдөө ийнхүү ЕХ руу оросуудыг нэвтрүүлэхгүй байхыг шаардсан байна. Энэ ярилцлагын хэсгийг Вашингтон Пост сонин нийтэлжээ.
Энд дуулгахад, Крымийн гүүрийг оросууд С-400 хоёр хороогоор хамгаалж байгаа аж. Үүний зэрэгцээ "С+-1 панцирь", "Тор" болон бусад агаараас эсэргүүцэн хамгаалах системийг хамгаалалтад ашиглаж байгаа гэнэ.
Европын орнуудад эрчим хүчний хямрал нүүрлэж байгаа энэ үед Их Британи Австралиас байгалийн шингэрүүлсэн хий импортолж эхэлжээ. Энэ талаар Kpler эрчим хүчний судалгааны компаниас авсан эх сурвалжтайгаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна.
Apple Inc компани Калифорни дахь ажилтнуудаа есдүгээр сарын тавны өдрөөс эхлэн долоо хоногийн гурван өдөр офистоо ирж ажиллахыг хүсчээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосигийн айлчлал БНХАУ-ын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан төдийгүй Хятадын холбоотон улс болох Орос энэ айлчлалыг эрс шүүмжилсээр байна. Олон улсын аюулгүй байдлын Москвагийн 10 дугаар бага хурал дээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэхдээ Тайваньд хийсэн Пелосигийн айлчлалын талаар хөнджээ.
Туркийн онгоцууд Алеппо орчимд Сирийн армийн байршилд цохилт өгсөн гэж Сирийн Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг Аль-Жазира дамжуулжээ.