Хятадын өндөр албан тушаалтнуудыг гадаадад хөрөнгө эзэмшихийг хориглоно
Хятадын өндөр албан тушаалтнуудыг хилийн чанадад хөрөнгө эзэмшихийг хориглохоор болсон талаар The Wall Street Journal сонин мэдээлжээ.
Хятадын өндөр албан тушаалтнуудыг хилийн чанадад хөрөнгө эзэмшихийг хориглохоор болсон талаар The Wall Street Journal сонин мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уншигчдын саналаар Таим сэтгүүлийн оны хамгийн нөлөө бүхий хүнээр тодорчээ.
Нийтлэлд өгүүлснээр, орон нутгийн батлан хамгаалах албанд алба хааж байсан ч ОХУ-ын арми нутгийг нь эзлэсний дараа зэвсэггүй байх үедээ Оросын цэргүүдийн гарт амиа алдсан найман хүний үхэлтэй холбоотой баримтыг сэтгүүлчид олж тогтоосон гэнэ.
Шри-Ланкийн гадаад өр 51 тэрбум долларт хүрсэн, валютын нөөц нь дуусаж байгаа зэргээс харахад энэ улсыг дампуурсан гэж хэлж болно хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Ердөө гурван жилийн өмнө энэ улсын гадаад өр найман тэрбум орчим доллар байжээ.
Хулгайлсан эд зүйлсийн хамт нэгэн зурвас байсан бөгөөд хулгай хийснээс хойш хар дарж зүүдлэх болсны улмаас хулгайлсан эд зүйлээ эргүүлж өгөхөөс аргагүй болсон гээд үйлдсэн хэргийнхээ төлөө өршөөл хүссэн байсан гэнэ.
Оросын "Ростех" төрийн өмчит корпораци болон Хүний үүдэл эсийн хүрээлэнгийн хамтран гаргасан, томуу болон коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг энэ оны хоёрдугаар хагаст туршиж эхлэх гэнэ.
Сармагчны салхин цэцэг өвчин нь ихэвчлэн Африк тивд тархдаг бөгөөд Европт дэгдэх болсны шалтгааныг олохоор эрдэмтэд ажиллаж байгаа аж. Энэ өвчин салхин цэцэгтэй адилхан гэнэ. Сармагчны салхин цэцэг өвчнийг нэг мөр дарсан гэж 1980 онд албан ёсоор зарлаж байжээ.
Тэрбээр өмнө нь Украин дахь "тусгай цэргийн ажиллагаа"-г олны өмнө шүүмжилж байсан бөгөөд 2022 оны хоёрдугаар сарын сүүлээс хойш думын хуралд оролцоогүй байна.
Нэрээ нууцлан мэдээлэл өгсөн оюутны өгүүлснээр, оюутнуудыг хотхоноос гарах, тэр бүү хэл эмнэлэгт очихыг ч хориглосон гэнэ. Мөн хоол хүнсний хүргэлт хязгаарлагдаж, оюутнууд хүнсгүй болжээ.
Үүнээс өмнө Оросын эрх баригчид тус улсад хориотой контентыг устгаагүй гэсэн шалтгаанаар Google компанид 7,2 тэрбум рублийн торгууль оноосон. Google компани Орос дахь офисоо хаасан ч хайлт хийх, юүтүб, Жимэйл зэрэг үйлчилгээгээ Орост нээлттэй үлдээх юм байна.
Украин улс дэлхийн улаан буудайн нийт нийлүүлэлтийн 10 хувийг хангадаг ч Орос улс дайн эхлүүлснээр экспортын гол гарц болох Хар тэнгис дэх Украины боомтууд хаагдсан юм. Улмаар Одесса болон бусад хотуудын агуулахуудад байгаа олон мянган тонн үр тариаг экспортлох боломжгүй болжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Коммунист намын шинэ даргыг сонгох намын хурлаар Ши Жиньпинийг огцруулж, өнөөгийн ерөнхий сайд Ли Көцян түүний орыг орлож магадгүй гэнэ. WSJ сонинд ч ийм таамаглал бүхий мэдээлэл гарсан бөгөөд түүнийг либераль үзэлтэй, АНУ-д талтай улс төрч хэмээн сонины нийтлэлд бичжээ.
Гуравдугаар сард Хятадын өмнөд хэсэгт Боинг-737 онгоц сүйрч, 133 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд онгоцыг зориудаар сөнөөсөн гэх хувилбар хэвлэлээр тархаж эхэлжээ.
Иранд гол нэрийн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэл хүрээгээ тэлж байгаа талаар Аль-Арабия суваг мэдээлсэн байна.
Буриадын компани, аж ахуйн нэгжүүдийн бизнес уулзалт тавдугаар сарын 16-нд эхэлжээ. Улаанбаатар хотод ирсэн Буриадын бизнес эрхлэгчид энэ хугацаанд таван томоохон худалдааны сүлжээ компанитай уулзан, өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулж, худалдан авагчидтай шууд хэлэлцээ хийсэн байна.
Энд дуулгахад, ОХУ Украинд дайн дэгдээснээс хойш улс орнууд ийнхүү Оросын дипломатуудыг хөөн гаргаж байгаа бөгөөд нийтдээ Оросын 480 дипломат нутаг буцсан байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, шүүх хурлын танхимд хэт олон сэтгүүлч цугласан байсан тул шүүх хурал багахан хугацаанд болж, тавдугаар сарын 19-ний өдөр үргэлжлүүлэн шүүхээр болжээ. Энэ шүүх хурлыг нээлттэйгээр явуулах бөгөөд шууд дамжуулалтыг YouTube хуудаснаа байршуулах гэнэ.
Өмнө нь Тедрос Гебрейсус Хятадыг вирустэй тэмцэх стратегиа эргэн харах шаардлагатай хэмээн мэдэгдэж байлаа. Харин түүний мэдэгдэл бүхий дүрс бичлэгийг удалгүй Хятадын олон нийтийн сүлжээнээс устгасан байна.
Украинаас ирсэн дүрвэгчдийг ажлын байраар хангах тусгай үйлчилгээг энэ долоо хоногоос эхлэн Японы Токио, Осака хотод зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Японы Нийгмийн хангамжийн яам мэдэгдсэнийг Japan Today мэдээлсэн байна.
Төвийг сахисан статустай байсан Финланд, Швед улс ОХУ Украин руу халдсанаас хойш НАТО-д элсэх асуудлыг нухацтай хэлэлцэж эхэлсэн.