Аль Жазира: Газын зурваст 360 мянга гаруй дүрвэгч халдварт өвчин туссан
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр, дүрвэгчдийн дунд менингит, салхин цэцэг, шар өвчин, амьсгалын дээд азмын халдварт өвчний тохиолдлууд бүртгэгдсэн байна. Гэсэн ч тэднийг бүгдийг эмчлэх хүчин чадал байхгүй, байлдааны ажиллагаа улмаас Газын зурвасын 36 эмнэлгийн 11 нь л цөөн тоогоор өвчтөн хүлээж авч байгаа бол Гасзын хойд хэсэгт ердөө ганцхан эмнэлэг ажиллаж байгааг Аль Жазира онцолжээ.



















