НҮБ: Хоёр өдрийн дотор Палестины 349 энгийн иргэн амиа алдсан
ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу гэнэт халдсанаас үүдэлтэй өнөөгийн дайн сар гаруй үргэлжилсний эцэст сөргөлдөгч талууд ХАМАС бүлэглэлд олзлогдсон хүмүүсийг суллах, Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх зорилгоор найман өдрийн хугацаанд гал зогсоож байсан. Гал зогсоох хугацаа дуусмагц байлдааны ажиллагаагаа бүрэн хүчин чадлаар нь сэргээнэ гэж мэдэгдэж байсан Израилын арми 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн Газын зурваст агаар болон хуурай замын ажиллагаа явуулж байна.



















