Израил: Дайн дор хаяж дахин хоёр сар үргэлжилнэ
Дайн эхэлснээс сар гаруйн дараа сөргөлдөгч талууд хэлэлцээр байгуулж, олзны хүмүүсийг сулласны хариуд дөрөв хоногийн эвлэрэл зарлахаар болсон. Энэ нь дайн дуусах эхлэл болж магадгүй гэж зарим шинжээчид үзэж байсан ч Израилын тал дайн дуусахгүй гэж мэдэгджээ. Тодруулбал, олзны хүмүүсийг хоригдлуудаар солих зорилгоор эвлэрэл зарлахаар тохиролцсон нь "түр зуурын завсарлага" гэж Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант мэдэгдсэн байна.



















