Орон сууцны 8 хувийн зээлийн журамд өөрчлөлт оржээ
Засгийн газраас жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журам гаргасан. Гэтэл Орон сууцны зээлийн нөхцөл сайжирсантай холбогдуулан иргэдийн орон сууцтай болох гэсэн эрэлтийг даган барилгын компани болон хувь хүмүүс шинэ болон хуучин орон сууцны үнийг 20-30 хувиар өсгөөд байгаа.
Тэгвэл өчигдөр орон сууцны найман хувийн зээлийн журамд өөрчлөлт орсон байна. Энэ нь иргэд найман хувийн зээлээр шинэ орон сууц авах бол нэг м2-ын үнэ дээд тал 2.2 сая төгрөг, хуучин байр авах бол м2-ын дээд үнэ 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар өөрчилсөн байна. Энэ журам ирэх долоо хоногоос мөрдөгдөх юм.
Зээлийн журамд ийнхүү өөрчлөлт орсноор 20-30 хувь нэмэгдээд байгаа нийслэлд дэхь шинэ болон хуучин орон сууцны үнэ буурна гэж тооцож байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ