''Сенчири-5'' Дарамт багассан ч өр үлдсэн

img

 

Засгийн газар олон улсын зах зээл дээр 500 сая ам.долларын шинэ бондыг 6 жилийн хугацаатай, 5.95%-ийн хүүтэйгээр амжилттай арилжааллаа. Үүнийхээ хүрээнд 2026 онд төлөгдөх 5.125%-ийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65%-ийн хүүтэй “Сенчири-2” бондоос нийт 321.6 сая ам.долларыг буцаан худалдан авч, өрийн зохицуулалт хийлээ.

Энгийнээр хэлбэл бид хуучин, өндөр хүүтэй өрийнхөө тодорхой хэсгийг шинэ, харьцангуй бага хүүтэй өрөөр сольж байна гэсэн үг.

Хүүгийн зардал бодитоор буурна

2028 он хүртэл 8.65%-ийн өндөр хүүтэй 320 сая ам.долларын өрийг 5.95% болгож бууруулснаар 14.5 сая ам.долларын хүүгийн зардал буюу ойролцоогоор 51–57 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ. Энэ бол шууд утгаараа төсвөөс гадагш урсах байсан мөнгийг дотооддоо үлдээж байна гэсэн үг. Төсвийн алдагдал, төлбөрийн тэнцэлд бодитой эерэг нөлөө юм.

2026–2028 оны “өрийн бөөгнөрөл”-ийг тараав

Манай улсын гадаад бондуудын томоохон төлбөрүүд 2026, 2027, 2028 гэсэн гурван жилд шахцалдаж байсан. Хэрэв зохицуулалт хийгээгүй бол нэг дор их хэмжээний валют гадагшлах байлаа. Энэ удаагийн зохицуулалтаар төлбөрийн дарамтыг хугацаанд нь тараав.

Төсөвт “шок” өгөх эрсдэлийг буурууллаа

Эдийн засгийн хэлээр бол “өрийн менежмент”, энгийнээр бол “мөнгөний урсгалаа жигдрүүлж байна” гэсэн санаа.

Хэрэв шинэ бондыг гаргаж чадаагүй бол валютын нөөцөөс 150 сая ам.доллар

буюу 530 тэрбум төгрөг нэг дор гарах эрсдэлтэй байжээ. Энэ хэмжээний валют нөөцөөс гарахад төгрөгийн ханшид дарамт үүсэх нь ойлгомжтой. Харин одоогийн нөхцөлд тэр эрсдлийг хойшлуулж, зөөллөлөө.

500 сая ам.долларын бондод 1.6 тэрбум ам.долларын захиалга, 93 хөрөнгө оруулагч, 3.2 дахин давсан эрэлт ирсэн байна.

5.95%-ийн хүү нь Засгийн газрын гаргасан бондуудаас хамгийн бага эрсдлийн түвшинд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, зах зээл Монголыг илүү тогтвортой гэж үнэлж эхэлсэн дохио.

Энэ нь зөвхөн Засгийн газарт биш цаашдаа Монголын хувийн хэвшлийн гаргах корпорацын бондууд, гадаадаас татах хөрөнгө оруулалтын өртөг эдгээрт суурь хүүгийн эерэг нөлөө үзүүлнэ.

Гэхдээ бид өрөө дарж байна уу?

Шударгаар хэлэхэд өрийн хэмжээ буураагүй. Харин хугацааг нь сунгасан, өртгийг нь бууруулсан, дарамтыг тараасан. Өөрөөр хэлбэл, энэ бол “өр дарах” биш, “өр удирдах” бодлого.

500 сая ам.долларын шинэ өр авсан. 321.6 саяыг хуучнаас хаасан. Үлдсэн хэсэг нь цэвэр шинэ санхүүжилт гэсэн үг.

Эрсдэл бий юу?

Валютын эрсдэл өр доллароор. орлого төгрөгөөр.

Зах зээлийн эрсдэл 6 жилийн дараа дахин санхүүжүүлэх шаардлага гарна.

Төсвийн сахилга бат хэмнэсэн 50+ тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулбал ач холбогдол нь алга болно.

Хэрэв төсвийн алдагдал өсвөл, эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийгдэхгүй бол  өрийг хойшлуулсан ч асуудал үлдэнэ.

Тэгэхээр Монгол Улсад ашигтай юу?

Богино хугацаанд аа бол тийм гэж хэлж болно. Хүү буурсан, валютын нөөц хамгаалагдсан, дарамт хойшилсон, итгэл сайжирсан. Гэхдээ урт хугацаанд ашигтай байх эсэх нь экспорт өсөх эсэх, валютын орлого нэмэгдэх эсэх, төсөв сахилга баттай байх эсэхээс шалтгаална. Дүгнээд хэлбэл энэ бол гал унтраасан шийдэл биш, харин галыг түр намжаасан шийдэл байлаа. Бид өрийн “хана мөргөх” эрсдлээ багасгалаа гэсэн үг. Гэхдээ өрийн бодит дарамтаас бүрэн салаагүй. Хэмнэсэн 50 гаруй тэрбум төгрөгийг бид өсөлт бий болгоход зарцуулж чадах уу?
Эсвэл дахин хэрэглээнд урсгах уу? Эдийн засагт бодит ашиг өгөх эсэх нь цаашдын бодлогоос л шалтгаална.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

PASSPORT IT:
Buy Registered license, drivers license, ID cards, Social cards, visas, biometric passport, Security cards Training certificates Diploma Certificates, Certificates, Birth Certificates, Marriage Certificates, and Death Certificates, New Identity Packages, .all designed to look 100% identical Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
2026-03-10
Jerome Herman:
HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-03-09
Jimbeau:
I make up to $220 an hour working from my home. My story is that I quit working at Walmart to work online and with a little effort I easily bring in around $450h to $890h… Someone was good to me by sharing this link with me, so now I am hoping I could help someone else out there by sharing this link.Try it, you won’t regret it!........................................... Www.Cash54.Com
2026-03-05