МАН бол Монгол Улс биш
МАН-ынхан төр барих гэж өөр хоорондоо тэмцэлдэж, ард түмнийхээ нүдэн дээр өөд уруугүй хэмлэлдсээр бүтэн нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Эрх мэдлийг хангалттай удаан атгасан хэр нь хариуцлагаа үүрэх улс төрийн соёл тэдэнд төлөвшсөнгүй. МАН-ын томчууд нэг нэгнийхээ тухай юу мэддэгээ цухуйлгаж, юу дэлгэхээрээ сүрдүүлж, эцэст нь баримтаар барьцаалдаг улс төрийн жүжгээ үргэлжлүүлсээр байна. МАН бол Монгол Улс биш. Гэхдээ Монгол Улсыг найман жил дангаар удирдсан бол өнөөдрийн Монголын дүр төрхийн өмнө хариуцлага хүлээх ёстой улс төрийн хүчин мөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ