Зээл өссөн ч үр ашиг хаана байна вэ?

img

Монгол Улс 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн тогтолцоонд шилжсэн нь түүхэн том эргэлт байв. Гэвч энэ шилжилт зөвхөн боломж авчраагүй, асар их сорилтыг дагуулсан билээ. Үйлдвэрлэл уналтад орж, төсөв санхүүгийн эх үүсвэр хомсдож, шинэ тогтолцоонд дасан зохицох шаардлага тулгарсан тэр үед гадаадын зээл, тусламж Монголын эдийн засагт амь тариа болж байв.

1990-ээд оны эхэн үе Монголын эдийн засгийн хувьд хамгийн хүнд он жилүүд байв. Энэ үед Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, 1990–1999 онд нийт 1.3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авчээ. Уг санхүүжилт нь банк, санхүүгийн системийг шинээр бий болгох, төрийн байгууллагын бүтцийг өөрчлөх, жижиг, дунд бизнесийг дэмжих, эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн. Өөрөөр хэлбэл, энэ үеийн зээлүүд нь “амьд үлдэх” болон “шинэ системд шилжих” зорилготой байсан юм.

2000-аад оноос эдийн засаг харьцангуй тогтворжиж эхэлснээр гадаад зээлийн чиглэл өөрчлөгдөж, алдагдал нөхөхөөс илүү дэд бүтцийн томоохон төслүүдэд төвлөрөх болсон. Зам, тээвэр, эрчим хүч, орон сууц, орон нутгийн хөгжил зэрэг салбарт 1.5 тэрбум ам.долларын зээл зарцуулсан нь хөгжлийн суурь тавих чухал алхам байв. Гэхдээ энэ их хөрөнгө оруулалт бодит үр дүнгээ өгсөн үү?

Том төслүүд, их мөнгө бага үр ашиг

2010 оноос хойш Монгол Улс илүү өндөр өртөгтэй, том төслүүдийг хэрэгжүүлэх болсон. Нийслэлийн хүн амын өсөлт, төвлөрөл нэмэгдсэнтэй холбоотойгоор замын түгжрэл, агаарын бохирдол, дэд бүтцийн дутагдал хурцадсан. Үүнийг шийдвэрлэх зорилгоор гадаад зээлийг газрын тос боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, хотын дэд бүтцийн төслүүдэд чиглүүлжээ. Гэвч бодит байдал дээр эдгээр төслүүдийн хэрэгжилт удааширч, зарим нь он дамжин сунжирч, зардал нь өссөөр байна. Үр ашиг нь тодорхойгүй, өгөөж нь хойшлогдсон төслүүдэд их хэмжээний зээл “царцсан” байдалтай байна.

1991–2024 оны хооронд Монгол Улс нийт 6.6 тэрбум ам.долларын гадаад зээл авч, 211 төсөл хэрэгжүүлжээ. Үүнээс 139 нь дууссан бол 72 нь одоо хэрэгжиж буй. Гэвч хамгийн ноцтой нь өнөөдрийн байдлаар 12.6 их наяд төгрөгийн зээл ашиглагдаагүй байна. Үүний 46 хувь нь стратегийн том төслүүдэд ногдож байгаа нь хөрөнгө оруулалтын үр ашиг, төлөвлөлтийн чанарт эргэлзээ төрүүлж байгааг хэлэх нь зүй. Мөн төслүүдийн бүтэц ч анхаарал татна. Цөөн хэдэн том төсөл асар их санхүүжилт татаж, олон жижиг төсөл санхүүжилтийн үлдэгдлийг хувааж байгаа нь бодлогын тэнцвэр алдагдсаны үр дагавар.  Тухайлбал, 500 тэрбумаас дээш өртөгтэй ердөө 5 төсөл байгаа ч нийт санхүүжилтийн дийлэнхийг эзэлж байна.

Хуучин алдаа давтагдах уу?

2026 оны улсын төсвөөр 1.5 их наяд төгрөгийн гадаад зээлийн ашиглалт батлагдсан. Үүний 36 хувийг ердөө 5 том төсөл, үлдсэн 64 хувийг 66 төсөл эзэлж байна. Энэ нь өмнөх жилүүдийн адил том төслүүдэд төвлөрсөн, тархай жижиг санхүүжилттэй загвар хэвээр байгааг харуулж байна.

Өөрөөр хэлбэл, бодлогын хувьд шинэчлэл хийсэн гэхээсээ илүү хуучин хандлага үргэлжилж байна гэсэн үг.

Гадаад зээл нь буцаан төлөгдөх үүрэгтэй тул Өрийн удирдлагын тухай, Төсвийн тухай, Олон улсын гэрээний тухай хуулиудаар зохицуулагддаг. Мөн 2015 оноос эрх зүйн орчныг шинэчилсэн байдаг. Гэвч бодит байдал дээр хууль эрх зүйн зохицуулалт хангалттай хэрэгжиж чадахгүй байна. Төсөл сонгон шалгаруулалт, хэрэгжилтийн хяналт, үр ашгийн үнэлгээ сул байгаа нь зээлийн үргүй зарцуулалтын гол шалтгаан болж байна. Гадаад зээл Монголын хөгжилд хувь нэмэр оруулсан нь маргаангүй. Дэд бүтэц сайжирч, нийгмийн үйлчилгээ өргөжиж, эдийн засгийн суурь тавигдсан. Гэхдээ нөгөө талд ашиглагдаагүй их хэмжээний зээл, удааширсан, үр ашиггүй төслүүд, ирээдүйд үүрэх өрийн дарамт гэдэг бодит эрсдэлүүд хуримтлагдсаар байна. Товчхондоо, асуудал нь зээл авахдаа биш хэрхэн зарцуулж байгаад оршиж байна. Ийм нөхцөлд гадаад зээлийн удирдлага, зарцуулалтын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах шаардлага тулгарч байгаа бөгөөд энэ хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготой хуулийн төсөл Улсын Их Хуралд хэлэлцэгдэхээр бэлтгэгдэж байна. Энэ удаагийн шинэчлэл бодит өөрчлөлт авчирч чадах уу, эсвэл цаасан дээрх шийдэл хэвээр үлдэх үү гэдэг нь анхаарал татсан асуудал болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

John Bake:
RECOVERY LOST BITCOIN FROM TRADING PLATFORM CONTACT: GEO COORDINATES RECOVERY HACKER I would love to extend my gratitude and utmost appreciation to Geo Coordinates Hacker for helping me recover my money back. They helped me recover my stolen money, 634,000 dollars worth of bitcoin effortlessly. Their service is not only quick but professional and reliable. As someone who was skeptical about the process, I was pleasantly surprised to see my bitcoins returned in such a swift and hassle-free manner. Geo Coordinates Hacker truly goes above and beyond to ensure their clients' satisfaction. I would highly recommend Geo Coordinates Hacker for all your cryptocurrency recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity-related issues. Without a doubt, they are the best and I am very grateful to them for helping me recover my money. In case you have the same issues related to mine do not hesitate to reach out to them through their email Contact; Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-04-15

2026-04-14