Шадар сайд Н.Номтойбаяр зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллалаа

img

 

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.12) БНХАУ-ын Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газрын дарга Луо Вэнтэй албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд “Хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2029)”-г баталгаажууллаа. 

Талууд 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хэмжил зүй, тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд уг санамж бичгийг бодит хэрэг болгоход идэвхийлэн ажиллахаа илэрхийллээ. Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжсэнээр стандартын байгууллагуудын харилцаа, үйл ажиллагаа өргөжих бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийг боловсруулж байгааг дурдлаа. Тус хууль батлагдсанаар хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэж, стандартчилал, итгэмжлэлийн салбар шинэ түвшинд хөгжих боломжтой гэв. Түүнчлэн, Монгол Улс стандартын салбарт шинэчлэл хийхээр холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэн найруулж байна. Уг хууль нь стандарт, цаг үеэ дагаад шинэчлэгддэг байх, зах зээл рүү уялдан чиглэсэн, олон улсын жишигт нийцсэн хууль байхаар зохицуулалтуудыг оруулж байгааг Шадар сайд онцлов. Мөн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн Монголын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ Эдийн засгийн тусгай бүсээр дамжуулан экспортлохоор хүлээж байгаа учраас хоёр улсын хооронд зурагдсан санамж бичиг, одоо зурагдаж буй төлөвлөгөөг нэн даруй ажил хэрэг болгох хэрэгцээ шаардлага байна гэлээ. 

БНХАУ-ын Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газрын дарга Луо Вэний зүгээс хэмжил зүйн салбарын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны төлөвлөгөөг өнөөдөр баталгаажуулж буй нь хоёр орны Төрийн тэргүүн нарын яриа хэлцлийг бодит үр дүнд хүргэхэд чухал нөлөө үзүүлнэ гэлээ. Тэрбээр, цаашид стандартчиллын салбарт тогтвортой, байнгын механизм ажиллуулж, стандартын тухай мэдээллийг харилцан судалж, цаг тухай бүрд солилцох, мэргэжилтнүүдээ сургах хэрэгтэй байгааг тодотголоо. Түүнчлэн хоёр улс чанарын баталгаажуулалтаа хангаж, худалдааны тарифын саадыг арилгах, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд бэлэн буйгаа илэрхийлж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

CAUGHT MY CHEATING PARTNER:
Cheating among couples has become enormously common and is now a norm that occurs in many relationships. As simple as it may sound, having gut feeling is still one of the most reliable signs that shows that your partner might be cheating on you. But gut feeling alone won’t actually help the situation. When you do not know the whole truth, you might end up having sleepless nights. Maybe you’ve even dodged facing the truth about the situation and have found solace hoping he/she is not actually cheating on you. But you know beyond every reasonable doubt that you actually deserve the truth. As they say, only the truth will set you free and free you of the torture and inner torment from just not knowing.Being cheated on and allowing yourself to suffer without really knowing the truth is always very painful and devastating. You deserve to know if your impeccably valid uncertainties are actually true.Are you finding it difficult to sleep at night, grief-stricken with the gut feeling that your spouse might be cheating on you? Do you suspect that they are actually having an external affair? If so, contact this hacker that helped me. EMAIL: HACKTECHSPY1@GMAIL.COM TELEGRAM :: HACKTECHSPY
2026-07-02
Emmi Hakola:
Амжилттай сэргээх нь миний хулгайлсан $1,310,000 байх байсан ч болох таны үнэлж баршгүй дэмжлэг, цуцашгүй хүчин чармайлт. Би мэдрэх үнэхээр азтай хамт ажиллаж байсан хэн нэгний хувьд онцгой, өндөр ур чадвартай болох /ResQproFirm@aol.com, Telegram @resqprofirm, WhatsApp +1 985 296 9146. Би мэдэж байсан эхнээс нь та байсан нь боломжийн ажил олж хийж байна. Keep up your үлдэгдэл ажлыг цаашид. Та үнэхээр агуулдаг чанар нь сайшаалтай болон тусгай мэргэжлийн.
2026-06-15