Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа

img

 

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан 21 дэх удаагийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Голомт банк санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллалаа. Энэ оны 5-р сарын 28-наас 6-р сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд Азийн 28 улсын 248 шилдэг шатарчин оролцож, классик цагийн хяналттай стандарт төрлөөр өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд, Байгууллагын банкны газрын захирал Б.Сугар-Эрдэнэ нар оролцож, хүндэт нүүдлийг хийснээр тэмцээнийг албан ёсоор нээсэн юм. Энэхүү үйл явдал нь спорт болон бизнесийн салбарын нягт хамтын ажиллагааг илтгээд зогсохгүй Голомт банкны дэмжлэг туслалцаа энэхүү олон улсын томоохон тэмцээнийг дэлхийн түвшинд зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэлээ хэмээн Монголын шатрын холбооноос онцолсон юм. 

Ази тивийн хэмжээнд зохион байгуулагддаг олон улсын тус тэмцээн нь спортын өндөр түвшний өрсөлдөөнийг дэлхийн олон улс оронд нэгэн зэрэг шууд дамжуулж, Монгол Улсын шатрын спортын нэр хүндийг нэмэгдүүлэн технологийн дэвшил, олон улсын хамтын ажиллагааны жишиг арга хэмжээ болж өндөрлөлөө.

Монголын бизнесийн салбарынхны оюуны чадвар, стратеги сэтгэлгээг сорьдог “Алтан бэрс” Корпорацуудын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын шатрын холбоо, МҮХАҮТ хамтран ТОП 100 ААН-үүдийн дунд зохион байгуулдаг бөгөөд 2025 оны уг тэмцээнд Голомт банкны шатрын шигшээ баг дэд байр эзэлж мөнгөн медаль, 2026 онд тэргүүн байрын алтан медаль, Алтан бэрс цомын эзэн, Корпорацуудын улсын аварга цол хүртсэн билээ. Ийнхүү түрүүлсэн баг Дэлхийн шатрын холбооны Корпорацуудын ДАШТ-д оролцох эрхээ авдаг бөгөөд Голомт банкны шатрын шигшээ баг тус тэмцээнд мөн хоёр удаа амжилттай оролцоод байна.  

Сайн сайхныг санхүүжүүлнэ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Cecelia:
The outcome was absolutely thrilling it surpassed all my expectations, and I'm truly delighted with the result. While it may not be flawless, it is unquestionably a solid, direct success. Getting my money back for the sequel feels incredible. This has been an exceptional year for us owners. I deeply appreciate your work in the recovery field your efforts are truly commendable. Keep up the great work! Telegram: @RESQPROFIRM | WhatsApp: +1 985 296 9146 | Email: RESQPROFIRM@aol.com
2026-06-18
Jimbeau:
I started this as a simple side hustle, and last month I made a little over $6,137 just working a few hours a day from my phone. If you want to check out how it works, the website has all the details. . Here———————————>> Www.Payathome9.Com
2026-06-18