Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана

img

 

Төрийн банк тогтвортой хөгжлийг дэмжигч банкны хувьд боловсролыг дэмжих, залуучуудын мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлэх чиглэлээр нийгмийн хариуцлагын олон талт төсөл, хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлж ирсэн.
Энэ удаа Төрийн банк Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Оюутны зөвлөлтэй хамтран “Perpetua 2026” төслийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
“Ногоон хөгжил” сэдвийн дор анх удаа зохион байгуулагдсан тус уралдаанд МУИС-ийн 3, 4 дүгээр түвшний оюутнууд оролцож, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэлэг, хэрэгжих боломжтой төслүүдийг боловсруулан өрсөлдсөн юм. Нийт 13 баг оролцсноос дараах багууд шилдгээр шалгарсан.

  •  I байр:“Sparkling Impact”
  •  II байр:“Greeno”
  •  III байр:“Hydra”
  •  Тусгай байр: “Бор Зүрх”

Төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр Төрийн банк эдгээр залуу манлайлагчидтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, тэдний шинэлэг санаачилгыг бодит шийдэл болгон хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн урт хугацааны үр нөлөөг бий болгоход онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн банк нь ирээдүйн харилцагч болох хүүхэд, залуучуудад санхүүгийн боловсрол олгох, зөв хандлага, зөв дадал хэвшилтэй, мэдлэгтэй иргэн болгон төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Тиймээс оюутан залуусын боловсрол, хөгжлийг дэмжихийн зэрэгцээ тэдний инновацлаг сэтгэлгээ, тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж байна.
Мөн энэхүү хамтын ажиллагаа нь Төрийн банк болон Монгол Улсын Их Сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, боловсролын салбар дахь инновац, тогтвортой хөгжлийн санаачилгуудыг дэмжих, залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх чухал суурийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.

Итгэл төгс - Ногоон ирээдүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

John Tony:
The only authorized cryptocurrency recovery specialist is still Alpha Key. I'm just here to let everyone know that Alpha Key Recovery is a licensed and legitimate expert recovery that anyone can work with. I'm a living testament to this, having been saved from months of depression by a cryptocurrency investor who tricked me into investing thru a fraudulent investment page. I can't express how grateful I am to Alpha Key Recovery for their assistance; if you've ever been defrauded of your hard-earned money, you should contact them right away. Mail: services@alphakeyrecovery.com WhatsApp: +15714122170 Signal: +15403249396 Website : www.retrieval.alphakeyrecovery.com
2026-08-14