Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

img

 

Санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хялбар хүргэх зорилгоор Голомт банк болон Төрийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, “И-Билл үйлчилгээ”-г SocialPay аппликэйшнд амжилттай нэвтрүүллээ.
“И-Билл үйлчилгээ” нь финтек байгууллагууд болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчдийн хөгжүүлсэн платформ, аппликэйшн, киоск зэрэг технологийн шийдлүүдээр дамжуулан хэрэглээний төлбөрөө цахимаар лавлах, төлөх боломжийг бүрдүүлсэн цогц үйлчилгээ юм. Уг үйлчилгээг ашигласнаар иргэд эрчим хүч, орон сууцны ус, дулааны төлбөр, СӨХ, интернэт, кабелийн телевизийн үйлчилгээ зэрэг тогтмол төлөх хэрэглээний төлбөрүүдээ гар утсаараа төлөх боломжтой байдаг. Хоёр банкны хамтын ажиллагааны хүрээнд “И-Билл үйлчилгээ”-г SocialPay
аппликэйшнд нэвтрүүлснээр Голомт банкны харилцагчид хэрэглээний төлбөрөө хялбар төлөх боломж тэллээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь банк болон финтекийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, иргэдэд үзүүлэх цахим санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна. Мөн хэрэглэгчид өөрийн сонгосон банк, төлбөрийн аппликейшнээс үл хамааран нэг төрлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг “Системийн нөлөө бүхий арилжааны банкнуудын төлөөлөл 2023 онд хамтын ажиллагааны хүрээнд АТМ-ны үйлчилгээг харилцагчдад илүү ойртуулах, үйлчилгээний зардал, шимтгэлийг бууруулах зорилгоор томоохон хамтралыг эхлүүлж байлаа. Энэхүү хамтрал маань харилцагчдадаа хамгийн боломжит үйлчилгээг бага зардлаар богино хугацаанд хүргэх чиглэлийн хүрээнд Голомт банкны SocialPay аппликэйшн болон Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-ээр дамжуулан үргэлжилж байгаа гэж хэлж болно.”
Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, инновац шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын банк санхүүгийн салбар анхлан нэвтрүүлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд харилцагч, хамтрагч байгууллагууддаа Дижитал банк, Нээлттэй банк, Дэд бүтэц хуваалцах үйлчилгээ, Агент банк гэсэн үндсэн технологид суурилсан бизнес загварыг санал болгож, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Дэлхийн жишиг Монголын банк

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Lucy Flores:
RECOVER YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF "WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER" I am writing to sincerely express my appreciation for your support and assistance during a very difficult time in my life. Your professionalism and dedication in helping me recover my lost bitcoin. Throughout the entire process, they remained professional and respectful. They were also able to explain difficult technical topics in a simple way, which helped me understand what was happening. Thank you once again for your commitment. I am grateful for your help and wish you continued success in all that you do. Highly recommend his services to anyone who needs his services. CONTACT THEM VIA Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website: https://geovcoordinateshac.wixsite.c...ordinates-hack I never would have imagined that I could recover my stolen bitcoin to my wallet after losing everything to a fake investment platform.
2026-06-28
Mark Son:
I’m truly amazed by the outcome. Recovering my lost funds from my blockchain wallet was more successful than I ever imagined. Many thanks to Resqprofirm@gmail.com, Resqprofirm@aol.com, Telegram @resqprofirm, WhatsApp +1 985 296 9146 for their dedication and effort throughout the process.
2026-06-26