ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа

img

 

Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах төслийн хүрээнд ХХБ Бүгд Найрамдах Франц Улсын төрийн хөрөнгө оруулалтын банк Bpifrance-тай хамтран 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг санхүүжилтийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан олгох бөгөөд зээлийн гэрээнд Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг нар гарын үсэг зурж, хамтын ажиллагааг баталгаажуулсан байна.

 

Энэхүү санхүүжилт нь ХХБ‑аас 2025 оны 7 дугаар сард Bpifrance‑тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжиж буй анхны санхүүжилт юм. Төслийн хүрээнд Улаанбаатар болон Сайншанд хотод байгуулагдах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдэд орчин үеийн дэвшилтэт навигацийн систем, тоног төхөөрөмжийг нийлүүлэн суурилуулах юм. Мөн кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ХХБ нь Монгол Улсын тэргүүлэгч банкны хувьд гадаад төлбөр тооцооны зах зээлийн 31 хувийг, худалдааны санхүүжилтийн Европын холбооны бүс рүү чиглэсэн зах зээлийн 44 хувийг дангаар гүйцэтгэдэг бөгөөд стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар үндэсний эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.

 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Lucy Flores:
RECOVER YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF "WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER" I am writing to sincerely express my appreciation for your support and assistance during a very difficult time in my life. Your professionalism and dedication in helping me recover my lost bitcoin. Throughout the entire process, they remained professional and respectful. They were also able to explain difficult technical topics in a simple way, which helped me understand what was happening. Thank you once again for your commitment. I am grateful for your help and wish you continued success in all that you do. Highly recommend his services to anyone who needs his services. CONTACT THEM VIA Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website: https://geovcoordinateshac.wixsite.c...ordinates-hack I never would have imagined that I could recover my stolen bitcoin to my wallet after losing everything to a fake investment platform.
2026-06-28