МАН-ЫН ТАВ ДАХЬ ХУУЛЬЗҮЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН

img

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудал төрийн хамгийн тогтвортой суудлын нэг байх ёстой. Харин өнөөдөр эсрэгээрээ, хамгийн их солигддог суудлын нэг болон хувирчээ. Г.Тэмүүлэн өчигдөр /2026.09.22/ -нд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож, өчигдрөөс ажлаа хүлээн авсан. Ингэснээр эрх баригч МАН хоёр жилийн дотор тав дахь Хууль зүйн сайдынхаа нүүрийг үзэж байгаа нь энэ. Цаашдаа хичнээн халаа, сэлгээ хийгдэхийг бид таашгүй. Өнгөрсөн хугацаанд Б.Энхбаяр, О.Алтангэрэл, Б.Энхбаяр, С.Амарсайхан, одоо Г.Тэмүүлэн.

Хоёр жилийн хугацаанд Хууль зүйн сайд таван удаа солигдох хэмжээнд энэ салбарын асуудал өөрчлөгдөөд байна уу, эсвэл МАНАН-ийн улс төрийн тохироо өөрчлөгдөв үү?

Учир нь ХЗДХЯ бол цагдаа, хил, улсын бүртгэл, хорих байгууллага, хууль сахиулах тогтолцоо, хүний эрх, дотоод аюулгүй байдал гээд төрийн хамгийн эмзэг механизм огтлолцдог бодлогын яам.

Ийм салбарын сайд хэдхэн сарын зайтай солигдож байгаа нь улс төрийн шинжтэй байхаас зайлахгүй. Сайд солигдох бүрд зөвхөн нэг хүний албан тушаал өөрчлөгдөхгүй. Төрийн байгууллагын удирдлага, бодлогын чиглэл, томилгоо, хариуцлагын тогтолцоо дагаад хөдөлнө. Өөрөөр хэлбэл, төрийн институц тогтвортой ажиллах ёстой газар улс төрийн тохироо хамгийн хүчтэй үйлчилж байгаа эсэх тухай асуулт тавигдах ёстой ч манайхан сайд дагаж шуураад хаячих юм.

С.АМАРСАЙХАН ЯАГААД ЯВЧИХАВ?

С.Амарсайхан сэнтийгээсээ унахдаа хэрэг мандуулаад буусан. Монголд хар тамхины асуудал ноцтой түвшинд хүрснийг хэлээд зогсохгүй, хар тамхины цаана улс төрд нөлөө бүхий хүмүүс, урлаг соёлын одод, хууль хүчний байгууллагын удирдлагууд, төрийн өмчит компанийн захирлууд байгаа хэмээн мэдэгдсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн хариуцдаг салбарын хүрээнд ийм ноцтой мэдэгдэл хийж байгаа бол энэ бүхний цаана хэн байна вэ гэдгийг олох ёстой. Хэрэв үнэхээр төрийн тодорхой албан тушаалтан, төрийн өмчит компанийн удирдлага, улс төрийн нөлөө бүхий хүмүүс хар тамхины сүлжээтэй ямар нэг байдлаар холбогдсон бол энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал.

ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГА ӨӨРӨӨ АСУУДЛЫН НЭГ ХЭСЭГ БОЛСОН ЮМ БИШ БИЗ?

Хэрэв хар тамхины сүлжээ төрийн өндөр албан тушаалтнуудтай огтлолцдог гэх сайдын мэдэгдлийг ноцтойгоор авч үзвэл дараагийн түвшний асуудал нь хууль сахиулах байгууллагын чадавх, хараат бус байдал, дотоод хяналт юм.  Учир нь ийм сүлжээ олон жил оршин тогтнох боломжтой бол зөвхөн гэмт хэрэгтнүүдийн асуудал байж болохгүй. Хилээр орж ирдэг асуудал, хэн шалгадаг, хэн мөрдөн шалгаж байна? хэн хэрэг үүсгэж, прокурорт шилжүүлж, хэн шүүж байна вэ гэдгийг олох ёстой.

Г.Тэмүүлэнг Ерөнхий сайд Н.Учрал хууль сахиулах байгууллагын хариуцлага, хүний эрх, дотоод хяналт, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүн хэмээн танилцуулсан. Г.Тэмүүлэн бол хуульч мэргэжилтэй хүн биш, харин олон улсын харилцаа, төрийн удирдлагын чиглэлээр боловсрол эзэмшсэн, уул уурхай, төрийн өмчит компани, парламент, төсөв болон аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж ирсэн улс төрч.

Тэгэхээр шинэ сайдын өмнө өмнөх сайдын ярьсан асуудлыг үргэлжлүүлэн сөхөх үү, эсвэл...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ