ӨНӨӨДӨР — ДЭЛХИЙН БОЛОН МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫН ӨДӨР
Өнөөдөр буюу 10 дугаар сарын 5-ны өдөр Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60 дахь удаагийн баярын өдөр тохиож байна.
Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрд боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хүүхэд, залуусын мэдлэг боловсрол, төлөвшилд өдөр бүр хүчин зүтгэж буй багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүндэтгэл илэрхийлдэг.
Монгол Улсад ч мөн энэ өдрийг багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөр, мэргэжлийн үнэ цэнийг онцлон тэмдэглэж, тэдэнд талархал илэрхийлэх өдөр болгон тэмдэглэж байна.
Эрдэм мэдлэг түгээж, ирээдүйг бүтээлцэж буй нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ баярын мэнд хүргэе!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ