ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГАА АВЧ ЧАДАХ УУ?

img

 

Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд олгох асуудал Монголын улс төрд нэгэн сонирхолтой эргэлт авчирлаа. Ердөө өчигдөрхөн иргэдийн хүсэлт, шаардлагыг эдийн засгийн эрсдэлээр хааж байсан Засгийн газар өнөөдөр Ерөнхийлөгчийн чиглэлийн дагуу уг асуудлыг эрх зүйн зохицуулалтаар шийдвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Ингэснээр Оюутолгойн ногдол ашиг эдийн засгийн маргаанаас улс төрийн шийдвэрийн түвшинд шилжлээ. Гэхдээ энд анхаарал татах зүйл нь иргэд гурван их наяд төгрөгөө авах эсэх төдий биш. Харин хэн энэ шийдвэрийг гаргаж, хэн түүнд буулт хийж, эцэст нь эдийн засгийн эрсдэлийг хэн үүрэх вэ гэдэгт асуудлын гол зангилаа оршиж байгааг анхаарахгүй орхигдуулж болохгүй.

Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд олгох тухай шаардлага олон нийтийн дунд нэлээд эрчимтэй өрнөсөн. Нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зурсан нь баялгийн өгөөжийг хүртэх тухай нийгмийн хүлээлт болсныг харууллаа. Гэвч Засгийн газрын анхны байр суурь иргэдийн хүссэн хувилбараас өөр байв. Ногдол ашгийг шууд тараах нь инфляц хөөрөгдөх, бараа бүтээгдэхүүний үнэ өсгөх эрсдэлтэй гэсэн тайлбар давамгайлж, Ерөнхий сайд Н.Учралын зүгээс ч талхны үнэ 10 мянган төгрөгт хүрэх эрсдэлийг хөндөж байв. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг хүлээн авч уулзан, иргэдийн саналыг хүндэтгэж, Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шууд олгох эрх зүйн зохицуулалт хийх чиглэл өгсөн нь нөхцөл байдлыг өөрчиллөө. Улс төрийн өнцгөөс харвал энэ үйл явдал нэг намын эрх барьж буй төрийн хоёр өндөр албан тушаалтны байр суурийн зөрүү төдийгүй, эрх мэдлийн бодит нөлөөлөл хаана төвлөрч байгааг харуулсан үйл явдал боллоо. Н.Учралын улс төрийн замнал, эрх мэдлийн хүрээнд байр сууриа бэхжүүлэхэд У.Хүрэлсүхийн улс төрийн дэмжлэг, нөлөө чухал үүрэгтэй байсныг үгүйсгэх аргагүй. Гэтэл энэ удаад Ерөнхийлөгчийн байр суурь олон нийтийн хүсэл, шаардлагатай давхцаж, Засгийн газар уг чиглэлд бодлогоо эргэн харах нөхцөл үүсэв. Энэ нь нэг намын харьяалалтай, нэг улс төрийн хүрээнээс гаралтай удирдлагуудын хувьд ч шийдвэр гаргах эрх мэдэл, улс төрийн нөлөөлөл ижил түвшинд байдаггүйг харуулж байна. Ерөнхий сайд Засгийн газрын эдийн засгийн байр суурийг хамгаалж байсан бол Ерөнхийлөгч олон нийтийн хүлээлттэй нийцсэн чиглэл дэвшүүллээ. Улмаар Засгийн газрын анхны болгоомжлол, тайлбарын өмнө Ерөнхийлөгчийн чиглэл бодлогын дараагийн алхмыг тодорхойлох хэмжээнд хүрэв. Эндээс харахад Оюутолгойн ногдол ашгийн асуудал эдийн засгийн тооцооллоос гадна эрх баригч нам доторх улс төрийн нөлөөлөл, шийдвэрийн төв, олон нийтийн хүлээлтэд хэн хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг ил гаргасан улс төрийн сорилт болж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн шаардлагыг үл тоомсорлож болохгүй гэдгийг эрх баригчид дахин нэг удаа мэдэрлээ.Ногдол ашгийг иргэдэд тараавал инфляц өснө гэх болгоомжлол бодитой. Эдийн засагт нэмэлт мөнгө орох нь хэрэглээний эрэлтийг нэмэгдүүлж, нийлүүлэлт нь дагаж өсөхгүй тохиолдолд үнийн дарамт үүсгэж болно. Гэхдээ инфляцын эрсдэлийг зөвхөн иргэдэд ногдол ашиг хэлбэрээр мөнгө олгох асуудалтай холбон тайлбарлах нь эдийн засгийн бодит нөхцөл байдлыг хэт явцуу хүрээнд авч үзсэн хэрэг болно. Монгол Улсын 2027 оны төсвийн төслөөр зарлага 31.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 27.9 их наяд төгрөг байхаар тусгаж, орлогоос давсан 3.99 их наяд төгрөгийн алдагдал төлөвлөжээ. Түүнчлэн 5.77 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан байна. Энэ бол эдийн засагт үзүүлэх мөнгөний урсгалын зөвхөн нэг хэсэг. Төсвийн зарлага, төрийн худалдан авалт, цалин тэтгэвэр, хөрөнгө оруулалт, зээлжилт гээд дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх олон суваг бий. Тэгэхээр ногдол ашгийг иргэдэд өгөөгүй байлаа ч төсвийн зарлага тэлж, нийлүүлэлттэйгээ тэнцвэргүй өсвөл инфляцын дарамт үүсэж л таарна. Иргэдэд ногдол ашиг хэлбэрээр мөнгө олговол инфляц хөөрөгдөнө хэмээн болгоомжилж буй Засгийн газар өөрөө 2027 оны төсвийн зарлагыг 31.9 их наяд төгрөгт хүргэж, асар их хэмжээний хөрөнгө оруулалт, зардал төлөвлөж байгаагаа мартаж болохгүй. Эдийн засагт мөнгөний нийлүүлэлт, дотоодын эрэлт нэмэгдэх нь үнийн өсөлтөд нөлөөлөх нь үнэн. Төсвөөр дамжин эдийн засагт орж буй их хэмжээний хөрөнгө, зарлага ч мөн адил эрэлтийг тэлж, нийлүүлэлттэйгээ хэрхэн уялдахаас шалтгаалан инфляцын дарамт бий болгодог. Тиймээс иргэдэд олгох ногдол ашгийг инфляцын гол эрсдэл мэтээр онцлохын зэрэгцээ төсвийн өөрийнх нь тэлэлтийг энэ тооцооноос гадуур үлдээх нь Н.Учралын Засгийн газрын мэдэхгүйдээ хийж байгаа үйлдэл биш байх. Төгрөгийн ханшийн сулрал, импортын бараа бүтээгдэхүүний өртөг, шатахууны үнэ, хүнсний нийлүүлэлт, төсвийн алдагдал, төрийн зардлын өсөлт гээд үнийн түвшинд нөлөөлөх олон хүчин зүйл бий.

2027 оны төсвийн хамгийн анхаарал татах асуудал бол зөвхөн ногдол ашиг биш. Харин төсвийн тэлэлт, алдагдал, ирээдүйн орлогоо өнөөдөр зарлага болгож тооцож буй хандлага юм. УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төслөөр 31.9 их наяд төгрөгийн зарлага төлөвлөсөн бөгөөд 3.99 их наяд төгрөгийн зөрүүг санхүүжүүлэх шаардлагатай. Үүн дээр Оюутолгойгоос орж ирэхээр тооцсон гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн асуудал нэмэгдэнэ. 2027 он бол Ерөнхийлөгчийн сонгуулийн жил. Улс төрийн мөчлөг, төсвийн бодлогын мөчлөг давхцах үед төрийн зардал нэмэгдэх, иргэдэд чиглэсэн амлалт олшрох эрсдэл бий. Төсвийн тэлэлт эдийн засгийн бодит бүтээмж, үйлдвэрлэл, экспортын өсөлтөөр баталгаажихгүй бол өнөөдрийн улс төрийн амлалтын төлөөс маргааш үнийн өсөлт, валютын ханшийн дарамт, өрийн нэмэгдэл хэлбэрээр иргэдэд очно. Өөрөөр хэлбэл, өнөөдөр иргэдэд ногдол ашиг өгөхгүй байлаа гээд инфляцаас бүрэн хамгаална гэсэн үг биш юм. Харин төсвийн хариуцлагагүй тэлэлтээр бий болсон эрсдэлийг иргэд аль ч тохиолдолд амьдрал дээрээ мэдэрнэ. Тиймээс Засгийн газар иргэдийн ногдол ашиг авах хүсэлтийг инфляцын эрсдэлээр няцаахаас илүүтэй төсвийнхөө бодит тооцооллыг дахин харах шаардлагатай юм. Даанч УИХ-д хугацаа үлдсэнгүй.

Засгийн газар 2027 онд Оюутолгой төслөөс Монголын талд гурван их наяд төгрөгийн ногдол ашиг орж ирнэ гэж тооцон төсөвт тусгасан. Хөрөнгө оруулагч талтай ногдол ашиг хуваарилах талаар тохиролцсон гэж Засгийн газар мэдээлсэн боловч яг хэдий хэмжээний мөнгө, ямар нөхцөлөөр, хэзээ шилжих вэ гэдэг асуудал бүрэн тодорхой болоогүй байна. Төсөвт гурван их наяд төгрөгийн орлого төлөвлөсөн нь тэр хэмжээний мөнгө аль хэдийнэ Монгол Улсын дансанд орсон гэсэн үг биш. Мөн иргэдэд тараах шийдвэр гарлаа гээд мөнгө шилжүүлэх боломж бүрдэхгүй.

Юуны өмнө Засгийн газар холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Үүний дараа УИХ хэлэлцэн баталж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай. Мөн ногдол ашгийн хэмжээ, хуваарилалтын хугацаа, иргэдэд олгох аргачлал тодорхой болох учиртай. Товчхондоо, Ерөнхийлөгчийн чиглэл бол улс төрийн хувьд том дохио боловч иргэдийн дансанд мөнгө орсон гэсэн үг биш учраас одоо баярлах нь хэтэрхий эртэднэ. Монголын талын гурван их наяд төгрөгийн хүлээлт хөрөнгө оруулагчийн санхүүгийн бодит тооцоотой хэрхэн нийцэж байгааг ч мухарлах ёстой байх.

Эцсийн шийдвэрийг зэсийн үнэ, экспортын хэмжээ гаргана

Оюутолгойн ногдол ашиг бол дэлхийн зах зээл, зэсийн үнэ, олборлолтын хэмжээ, борлуулалтын орлого, төслийн зардал, санхүүгийн үүрэгтэй шууд холбоотой бодит мөнгөн урсгал. Ирэх онд зэсийн дэлхийн зах зээлийн үнэ ямар байх, Оюутолгойн олборлолт, экспортын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэх эсэх нь Монголын талд бодитоор хэдий хэмжээний ногдол ашиг ногдохыг тодорхойлно. Иймд төсвийн орлогыг өөдрөг таамаглалд тулгуурлан төлөвлөж, тэр мөнгийг аль хэдийнэ зарцуулах шийдвэр гаргах нь эрсдэлтэйг сануулаад байгаа сөрөг хүчнийхээ бодит шүүмжлэлийг сонсох нь зөв. Зэсийн үнэ буурах, экспортын хэмжээ тасалдах, ногдол ашиг хуваарилах нөхцөл өөрчлөгдөхөд төсөвт үүсэх цоорхойг хэн нөхөх вэ гэдэг асуудлыг өнөөдөр тооцсон байх ёстой. Нэгэнт Монголын талын ногдол ашгийг иргэдэд хүртээх улс төрийн шийдвэр гарсан бол одоо Засгийн газар иргэдэд хэзээ, хэдий хэмжээний ногдол ашиг олгохоо тодорхой болгож, энэ мөнгө бодитоор орж ирэх эсэхийг баталгаажуулмаар байна.

Иргэд баялгийнхаа ногдол ашгийг авахыг хүсэж байна. Харин Засгийн газар улс төрийн амлалт, төсвийн тэлэлтийнхээ төлөөсийг иргэдээр дахин төлүүлэхгүй байх хариуцлагаа үүрч чадах уу?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

LOST YOUR CRYPTO INVESTMENT? EXPLORE YOUR RECOVERY OPTIONS TODAY!:
LOST YOUR CRYPTO INVESTMENT? EXPLORE YOUR RECOVERY OPTIONS TODAY! Have You Lost Access to Your Cryptocurrency or Been Scammed by an Online Investment Platform? Losing your hard-earned money to a fraudulent crypto investment platform can be devastating. Whether your funds have become inaccessible, withdrawals have been blocked, or an online platform has suddenly disappeared with your investment, you deserve clear answers and professional guidance. Don't Lose Hope. Take Informed Action! GEO COORDINATES RECOVERY HACKER offers cryptocurrency recovery assistance and investigative support for individuals affected by suspected crypto investment fraud. YOUR NEXT STEP MATTERS! Don't let scammers take advantage of you twice. Be cautious of anyone promising guaranteed recovery or demanding upfront payments without verifiable credentials. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER to discuss your situation and explore legitimate options for recovering your lost cryptocurrency. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-11-04
LOST YOUR CRYPTO INVESTMENT? EXPLORE YOUR RECOVERY OPTIONS TODAY!:
LOST YOUR CRYPTO INVESTMENT? EXPLORE YOUR RECOVERY OPTIONS TODAY! Have You Lost Access to Your Cryptocurrency or Been Scammed by an Online Investment Platform? Losing your hard-earned money to a fraudulent crypto investment platform can be devastating. Whether your funds have become inaccessible, withdrawals have been blocked, or an online platform has suddenly disappeared with your investment, you deserve clear answers and professional guidance. Don't Lose Hope. Take Informed Action! GEO COORDINATES RECOVERY HACKER offers cryptocurrency recovery assistance and investigative support for individuals affected by suspected crypto investment fraud. YOUR NEXT STEP MATTERS! Don't let scammers take advantage of you twice. Be cautious of anyone promising guaranteed recovery or demanding upfront payments without verifiable credentials. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER to discuss your situation and explore legitimate options for recovering your lost cryptocurrency. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-11-04