Барселонад байдал хүндэрсээр байна

img

Испани улсад үүсээд буй жагсагчид болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөн үргэлжилсээр байна. Засгийн газраас Европын холбооны удирдлагуудаас шаардсаны дагуу эдийн засгийн хэмнэлт хийх төлөвлөгөө гаргасан нь тус улсад ажлын байрны хомсдолыг ихэсгэсэн юм. Ингэснээр Испанийн 25-аас доошхи насны иргэдийн тал хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн гэх муу тодотгол дагуулж эхэлсэн. Үүнийг эсэргүүцсэн испаничууд тус улсын томоохон хотуудад жагсаалд цуглаан өрнүүлсэн. Үүнээс Барселона хотод цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсэж улмаар эмх замбараагүй байдал бий болсон. Хүмүүс дэлгүүр хоршоодын цонхыг хагалж, дээрэмдэж, шатааж эхэлсэн аж. Испанийн үйлдвэрчний эвлэлээс Барселонагийн эсэргүүцэгчдийн эгнээнд 800 мянган хүмүүс нэгдсэн тухай мэдээлжээ. Хотын бүх үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнууд ажлаа  хаяж жагсагчдын эгнээнд нэгджээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hh:
tsagdaagiin korshonkon malgai gedgiin. manai tsagdaagiinhan iim malgaitai boloosoi. doogloj bhad amar
2012-11-27
монгол:
Хэхэ энэ цагдаа юу өмсчихсөн явж байнаа хүүхдийн коршонк ч юм шиг шанага ч юм шиг юуу юумбээ бүү мэд
2012-03-30