Херсоны шинэ захиргаа дайнаас хойш төрсөн хүүхдүүдэд Оросын иргэншил олгоно
ОХУ Украинд дайн дэгдээснээсээ хойш энэ улсын Херсон, Запорож мужуудад хяналтаа тогтоож, Оросын талыг баримтлагч хүмүүсийг засаг захиргааны тэргүүнээр томилсон юм. Мөн энэ хоёр мужийг Орост нэгтгэх, Оросын дүрэм журмыг тогтоох, Украины иргэдэд ОХУ-ын паспорт олгох зэрэг ажлыг эрчимжүүлсээр байна.



















