Номын баярын сүүлийн өдрийн тэмдэглэл
Үүлгүй хөх тэнгэр, ногоон зүлэг, дуртай ном төгс хослол. Нийслэлчүүд бид номын баярыг гурван өдөр нижгэр тэмдэглэлээ. Ийн тодотгохын учир нь хүүхэд залуус, ахмад настангууд бүгд өнгөрөгч амралтын өдрүүдэд төв талбайг зорьж, унших төлөвлөгөөнд багтсан номоо хямдралтай үнээр худалдан авч, тусгайлан зассан хиймэл зүлгэн дээр тухлан сууж уншиж харагдана.



















