Манай баг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр тэмцээндээ оролцохоор дөрөвдүгээр сарын 21-нд эх орноосоо гарсан. Улмаар дөрөвдүгээр сарын 26-нд эхний авиралтаа хийсэн. Өндрийн гүйлтийн тэмцээнд “UB hiking” клубын тамирчин, уулын спортын мастер Д.Отгонхүү бид хоёр эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Бид эхний авиралтаас хойш хувийн бэлтгэлээ базааж байгаад тавдугаар сарын 04-нд тэмцээндээ бүртгүүлсэн. Ингээд тавдугаар сарын 05-нд эхний шатны тэмцээндээ оролцсон бол тавдугаар сарын 07-нд хоёрдугаар шатны тэмцээндээ өрсөлдөж, 3.13.16 цагийн үзүүлэлтээр скайрэйс төрөлд түрүүлж алтан медаль хүртсэн. Анх удаа олон улсын тэмцээнд оролцоод алтан медаль хүртсэндээ маш их баяртай байна.