Путин: Рублиэр тооцоо хийх нь ОХУ-ын санхүүгийн тусгаар байдлыг бэхжүүлнэ
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн "нөхөрсөг бус орнууд"-д Оросын хийг гагцхүү рублиэр зарах тухай шинэ зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр хийн худалдаанд оролцогчид "Газпромбанк"-д рублийн данс нээж, тэндээсээ төлбөр тооцоог гүйцэтгэх ёстой аж. Энэ нь гагцхүү хийн хоолойгоор дамжуулж буй "Газпром"-ын нийлүүлэлтэд хамааралтай гэдгийг онцлох нь зүйтэй.



















