Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг шалгуулахыг уриаллаа

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг шалгуулахыг уриаллаа

Хөгжлийн банкны нийтийн сонсголыг зохион байгууллаа. Тус сонсгол хүсэн хүлээсэн хэмжээнд үр дүн өгөхгүй гэдгийг сарын өмнө Ардчилсан нам ойлгосон. Яагаад гэвэл сөрөг хүчний хувьд уг ажлын хэсэгт орсон гишүүдэд хянан шалгах ажил хангалтгүй, материалыг шууд гаргаж өгөхгүй боломжгүй байсан. Тиймээс түр хороо байгуулах асуудлыг хөндөж, сарын өмнө уриалга гаргасан. Түр хороо байгуулснаар дутагдаад байгаа УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн хийж чадаагүй ажлууд хуулийн хувьд эрх зүйн нээлттэй боломжтой болох юм. Хяналт шалгалтын хуулийг хэрэгжүүлэхдээ цааш цаашдын зөв жишгийг бий болгосон байдлаар зохион байгуулахын тулд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс чармайлт тавьж ажиллаж байгаа. Түр хороо, нийтийн сонсголыг олон жилийн турш амжилттай хэрэгжүүлж ирсэн орнуудын туршлагыг судалж ажиллаж байна.  АН гурван байр суурийг маш тодорхой илэрхийлж байгаа

Дэлгэрэнгүй
Өмнөд Осети ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах хүсэлт гаргажээ

Өмнөд Осети ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах хүсэлт гаргажээ

Өмнөд Осети ОХУ-ын бүрэлдэхүүн багтах хүсэлтийг тус улсын тэргүүн гаргажээ. Энэ талаар Регнум  агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Б.Жавхлан: Засгийн газрын эдийн засгийн бодлого 70.9 хувийн хэрэгжилттэй байна

Б.Жавхлан: Засгийн газрын эдийн засгийн бодлого 70.9 хувийн хэрэгжилттэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах нэрээр Дарханы замын шинэ урсгалын санхүүжилтийг нэмж байгаа юм. Тогтоолын санхүүжилт гэж нэр нуусан болохоос төслүүдийн санхүүжилт гацаж байгаа асуудал.

Дэлгэрэнгүй
КОВИД-19: Улсын хэмжээнд 112 халдвар шинээр бүртгэгдлээ

КОВИД-19: Улсын хэмжээнд 112 халдвар шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 112 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 55 нь Улаанбаатарт, 57 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 292 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 11 хүний биеийн байдал нэн хүнд бол 30 хүн хөнгөн байна.

Дэлгэрэнгүй
Уилл Смитийг академиас хасаж болзошгүй

Уилл Смитийг академиас хасаж болзошгүй

Оскар гардуулах үеэр хөтлөгч Крис Рок Уилл Смитийн эхнэртэй холбоотой таагүй хошигнол хэлсэн юм. Уилл Смитийн эхнэр хүнд өвчний улмаас үс нь унаж, улмаар хусуулсан бөгөөд түүний энэ байдлыг харсан хөтлөгч халзан толгойтой нь холбоотойгоор хошигносонд Уилл Смит бухимдаж, тайзан дээр гаран Крис Рокийг алгадаж байв.

Дэлгэрэнгүй
Өвөрхангай аймгийн Хархорин суманд хээрийн түймэр гарчээ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд хээрийн түймэр гарчээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр 4 дүгээр баг “Баруун намаг гүвдэй” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан байна.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн Наркологийн эмнэлгийн шинэ барилгын ажлыг удахгүй эхлүүлнэ

Нийслэлийн Наркологийн эмнэлгийн шинэ барилгын ажлыг удахгүй эхлүүлнэ

Нийслэлийн Наркологийн эмнэлэг нь НЭМГ-ын харьяанд ажилладаг, 23 дахь жилдээ архинд донтох эмгэгийн  эмчилгээ, үйлчилгээ болон тамхинаас гаргах, мансууруулах болон сэтгэцэд идэвхт бодисын донтолтын эмчилгээ хийж буй юм. Нийслэлийн хэмжээнд ганцхан байдаг энэ эмнэлэг 50 ортой, үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа ч 1963 онд цэцэрлэгийн зориулалтаар барьсан барилга нь хуучирч муудсанаас хүндрэл учирч буйг тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунболор хэлж байлаа. Сард ойролцоогоор 164-192 хүн, жилд 1500-2500 хүнийг хэвтүүлэн эмчилдэг тус эмнэлгийн хувьд шинэ байр хамгаас чухал аж.

Дэлгэрэнгүй
NYT: Путин, Шойгугийн хоорондын зөрчилдөөн нэмэгдэж байна

NYT: Путин, Шойгугийн хоорондын зөрчилдөөн нэмэгдэж байна

Өмнө нь Пентагоны төлөөлөгч мэдээлэл хийхдээ, Путин Украин дахь "тусгай цэргийн ажиллагаа"-г хариуцах хүн томилсон эсэх нь эргэлзээтэй, учир нь ОХУ-ын цэргүүд олон чиглэлд эмх замбараагүй байдалтай байгаа хэмээн онцолж байв.

Дэлгэрэнгүй
Н.Алтанхуяг: Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна

Н.Алтанхуяг: Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж нар үг хэллээ.

Дэлгэрэнгүй
Б.Цэгмэд: Дорноговь аймагт ураны хөнөөлөөс болж гажигтай төл төрж байна

Б.Цэгмэд: Дорноговь аймагт ураны хөнөөлөөс болж гажигтай төл төрж байна

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хоёр хоногийн хугацаанд таван гажигтай төл мэндэллээ. БОАЖЯ байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлахдаа багийн ИНХ, сумын ИТХ-аар  хэлэлцүүлж, дэмжүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь олгодог. Бид байгаль орчны үнэлгээ хийж байсан компанийг нь явуулсан. Гэтэл БОАЖЯ-нд ирээд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг баталсан.  Өнөөдөр БОАЖ-ын сайдад алдаа завхралыг засаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж, сумаасаа ирлээ.

Дэлгэрэнгүй
АНУ Оросын 73 онгоцыг хоригт багтаав

АНУ Оросын 73 онгоцыг хоригт багтаав

ОХУ Украинд дайн өдөөсний улмаас барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьсаар байгаа юм. Энэ удаад АНУ Оросын онгоцуудыг хоригт багтаажээ. 

Дэлгэрэнгүй
Арахамия: Путин, Зеленскийн хэлэлцээрт бэлтгэж байна

Арахамия: Путин, Зеленскийн хэлэлцээрт бэлтгэж байна

Арахамиягийн мэдэгдсэнээр, хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр хэлэлцэх багц баримт бичиг долоо хоногийн дараа гэхэд бэлэн болох аж. 

Дэлгэрэнгүй
Хөвсгөл аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай 2 дугаар баг “Догоолор” гэдэг газар 03.30-ны өдрийн 14:02 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг тус өдрийн 14:11 цагт ШУА-ийн ООГХ-с цахим шуудангаар ирүүлжээ.

Дэлгэрэнгүй
Орос Украин руу түрэмгийлэхийг мэдэж чадаагүй Францын тагнуулын дарга халагджээ

Орос Украин руу түрэмгийлэхийг мэдэж чадаагүй Францын тагнуулын дарга халагджээ

Генерал Видо өнгөрсөн зун тагнуулын газрын даргаар томилогдож байв. Үүнээс өмнө тэрбээр тусгай ажиллагааны хүчийг удирддаг байжээ. 

Дэлгэрэнгүй
Монгол Улсын эрдэнэсийн сангийн орлого, зарлагыг хаалттай хэлэлцэнэ

Монгол Улсын эрдэнэсийн сангийн орлого, зарлагыг хаалттай хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Дэлгэрэнгүй
Б.Намбардагва: Өөрийгөө хууралгүй хийсэн бэлтгэл амжилтын үндэс болдог

Б.Намбардагва: Өөрийгөө хууралгүй хийсэн бэлтгэл амжилтын үндэс болдог

Миний суралцаж буй Японы  ахлах сургууль жүдо биш, зөвхөн чөлөөт бөхөөр хичээллэдэг хүүхдүүдэд тэтгэлэг олгодог. Тиймээс Япон улсын ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахын тулд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн гэсэн үг. Мөн Монгол Улсад бэлтгэл сургуулилт хийхэд бага зэрэг хүндрэлтэй байсан. Сургууль бэлтгэлийн газар хоёр маань хол учраас хичээлээ тараад бэлтгэлдээ яваад орой гэртээ ирэхэд хүндрэлтэй. Тиймээс Япон улсад суралцах боломжийг алдахыг хүсээгүй.

Дэлгэрэнгүй
Орост дайн эсэргүүцэгчдийг хэрхэн шийтгэж байгаа вэ

Орост дайн эсэргүүцэгчдийг хэрхэн шийтгэж байгаа вэ

Хөрш оронруугаа довтолсон өдрөөс эхлээд л Орост дайн эсэргүүцэгчид нэгдэн, жагсаж цуглан, энх тайвныг шаардсаар байна. Гэсэн ч Орост олон нийтийн өмнө дайн эсэргүүцсэн байр сууриа илэрхийлвэл Оросын цэргүүдийн нэр хүндэд халдсан хэргээр саатуулагдаж, торгууль хүлээх эрсдэлтэй юм. Цагдаагийн хараанд ороход заавал жагсаж цуглах ч албагүй, машин дээрээ эсвэл хувцсан дээрээ дайн эсэргүүцсэн бичиг наасан байхад л хангалттай.

Дэлгэрэнгүй
Ажлын хэсэг хуралдана

Ажлын хэсэг хуралдана

Өнөөдөр ажлын хэсгийн хуралдаан болно. 

Дэлгэрэнгүй
Дархлаажуулалтын III тунгийн хамрагдалт 53.8 хувьтай байна

Дархлаажуулалтын III тунгийн хамрагдалт 53.8 хувьтай байна

Өчигдөр  нийслэлийн хэмжээнд I тунд 5, II тунд 8, III тунд 101, IV тунд 73, нийт 187 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.6 хувь байна.

Дэлгэрэнгүй
Улаанбаатарт 6 хэм дулаан байна

Улаанбаатарт 6 хэм дулаан байна

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй