Д.Сумъяабазар: Газартай иргэн, ААН өөрсдийн үзэмжээр хот төлөвлөлтийг хийж байна
Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй ААН-үүдийн 76 хувь нь нийслэлд төвлөрч байна.


















