Оросын эрх баригч нам гишүүдээ гадаад орон руу явахыг хоригложээ
Америкийн захиргаа Оросын Төрийн Думын гишүүдийн ихэнхийн эсрэг шинээр хориг тавихаар бэлтгэж байгаа талаар Wall Street Journal мэдээлжээ.
Америкийн захиргаа Оросын Төрийн Думын гишүүдийн ихэнхийн эсрэг шинээр хориг тавихаар бэлтгэж байгаа талаар Wall Street Journal мэдээлжээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Олон улсын харилцааны хурцадмал байдлаас үүдэн дэлхий дахинд тодорхой байдал нэмэгдэж, газрын тос, байгалийн хийн үнэ огцом өсөж, инфляци даамжирч, эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэлтэй тулгараад байна. Манай улсад ч энэ байдал нөлөөлж, шатахуун болон бусад импортын бүтээгдэхүүний дам нөлөөгөөр инфляци эрчимжиж, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг сааруулж байгаа”-г онцолж байна.
Өмнөд Солонгосын цэргийнхэн ч мөн БНАСАУ "үл мэдэгдэх" пуужин харвасан талаар мэдээлсэн байна.
Э.Бат-Үүл дарга прокурортой уулзах хүсэлт хэд хэдэн удаа гаргасан юм байна. Харамсалтай нь прокурорууд очиж уулзаагүй. Яагаад зугтаж байгаа юм. Та нар шударга бусаар ял өгсөндөө айсандаа очиж чадахгүй байгаа юм уу. Очоод уулз. Ёс зүйтэй бай. Та нарыг хараад хуулийн сургуульд сурч байгаа оюутнууд ичиж байгаа шүү. Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй эрх шүү. Та нар шиг эвэртэн туурайтан хязгаарладаггүй шүү
Монгол Улсын валютын нөөц тэрбумаар багассан гэж холбогдох хүмүүс нь ярьж байна. Яагаад валютын нөөцийг хэвийн хангах ажлыг хийхгүй байгаа юм. Монгол банк болон эрх баригчдын ажил шүү дээ. Өнөөдөр ажил, орлоготой байж иргэд нь архи уудаггүй болохоос биш, архийг асгаж шоу үзүүлснээр архинаас гардаггүй юм. Адуу бөхийлгөж Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалдаггүй юм. Ардчиллын үнэт зүйл зарчмыг өөрөөр хамгаалдаг юм. Монголын улс төр эмгэнэлтэй.
Японы Засгийн газар Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор нэмэж 100 сая доллар зарцуулахаар төлөвлөж байгаа талаар NHK агентлаг мэдээлжээ.
Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хорооны хурал сая болж өндөрлөлөө. Хорооноос тогтоол гаргасан. Тодруулбал, 2015 онд УИХ, Засгийн газрын шийдвэр гарсны дараа ТӨБЗГ-ын шийдвэр гарч өмч хувьчлалын холбогдох шийдвэрийг гаргасан байсан. Тухайн үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрийг өнөөдөр ТӨБЗГ хүчингүй болгож байна. Ингэснээр Засгийн газрын тогтоол бүрэн утгаараа хэрэгжиж, хувьчлалын үйл ажиллагааг цуцалж байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнтэй уялдуулан зарим зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авахаар тогтоолд тодорхой зааж өгсөн. Хэвлэлийн хурлын дараа Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажлын хэсэг ажиллана.
Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар цэцэрлэгийн баруун талын зөвшөөрөлгүй 21 гаражийг өнөөдөр буулгаж, газрыг чөлөөллөө.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дэлхий нийтэд хандан Украины эсрэг "түрэмгийлэгч Орос" улсын өдөөсөн дайныг зогсоохыг уриалжээ. Тэрбээр хүн бүрийг Украиныг дэмжихийг хүсэн, гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн оршин суугаа газрынхаа гудамж, талбайд гаран, дайныг эсэргүүцэхийг уриалсан байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын хуулийн дээд байгууллагуудын удирдлагын хооронд “зодоон” болоод буй талаар ярилаа.
дуучин A COOL Буюу Б.Анхбаяр нь Д.Дэлгэрсайханы охины эмчилгээний зардалд 1 сая төгрөг хандивлажээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Маск хамтлагийн Дээгийд туслаарай. Охин нь хүн өвчтэй хөдөө орон нутгаар тоглолт хийж яваа юм байна. Би сайн танихгүй. Гэхдээ манай гэр бүлийн зүгээс 1 сая төгрөг хандив өргөж байна. Зовох цагт нөхрийн чанар гэдэг хүүхэд өвдөх маш хэцүү. Ойлгож бүгдээрээ дэмжээрэй. гэж бичжээ
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа явуулах тухай" тушаалыг хоёрдугаар сарын 24-ний өдөр гаргасны дараа Anonymous бүлэг ОХУ-ын Засгийн газарт "цахим дайн" зарлаж байгаагаа мэдэгдсэн юм.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 55 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 45 нь Улаанбаатарт, 10 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 419 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 19 хүний биеийн байдал нэн хүнд бол 93 хүн хөнгөн байна.
Кадыровын онцолсноор Украин руу илгээсэн Чеченийн дайчид хамгийн сүүлийн үеийн зэвсэг хэрэгсэлтэй гэнэ. Түүнчлэн командлалын тушаалыг хэр чанартай, шуурхай биелүүлэхээс Орос, Украины ард түмний ирээдүй хамаарна гэж Кадыров цохон тэмдэглэжээ.
Улсын хэмжээнд 130 мянган барилга байгаагаас Улаанбаатарт 117 мянга орчим нь байгаа. Нийт барилга байгууламжийн 13.1 хувь буюу 17 мянган барилга газар хөдлөлтийн тэсвэржилт нь буурсан буюу газар хөдлөлтийг тэсвэрлэх арга хэмжээгүйгээр ашиглагдаж байна гэсэн тооцоо судалгаа гарч байна. Олон хүн цуглардаг үзвэр үйлчилгээний барилгууд, орон сууцны барилгуудын төлөв байдлуудыг яаралтай тогтоох шаардлага гарч байна.
Энэ хуулийн өөрчлөлтөөр регистрийн дугаар, гэрийн хаягийг далдлан иргэний үнэмлэхийн чипэнд суулгана. Харин иргэн бүрт олгосон 12 оронтой тоог ил байршуулах юм. Ингэснээр иргэн шилжих бүрт иргэний үнэмлэхээ солих шаардлагагүй болох юм. Гэхдээ хууль батлагдсанаар иргэн бүр иргэний үнэмлэхээ солих шаардлагагүй. Зөвхөн шинээр авах тохиолдолд шинэчилсэн үнэмлэхийг олгоно гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулгадаа дурдлаа.
Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гараг буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.
Украинд байлдааны ажиллагаа явагдах хугацаанд Орост Apple, McDonalds, IKEA, Volkswagen, Mercedes, H&M, Inditex ( Zara, Oysho, Pull&Bear, Bershka, Stradivarius, Massimo Dutti) гэсэн брэндүүд, Sephora, Lush зэрэг олон компани үйл ажиллагаагаа зогсоосон юм.
Сүүлийн 10-аад жилийн хугацаанд геологи, хайгуулын салбар гүн нойронд автсан. Геологи, хайгуулын зарим компани дампуурсан. Учир нь хайгуулын тусгай зөвшөөрөл жил ирэх тусам цөөрсөн. Бид энэ жил 350-400 талбайг олгоно. Энэ нь сүүлийн 5, 10 жилийн нийт талбайтай тэнцэнэ. Дараагийн Эрдэнэт, Оюутолгойг, том ордуудыг нээх ёстойг Г.Ёндон сайд хэлж байна.