Зеленский: Эрх баригчдаасаа айлгүй хөвгүүдээ хайрлаарай
ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдрөөс байлдааны ажиллагаа эхлүүлснээсээ хойш энэ "цэргийн ажиллагаанд" гагцхүү цэргийн жинхэнэ алба хаагчид оролцож байгаа, хугацаат цэргийн алба хаагчид огт оролцоогүй гэж мэдэгдсээр байсан юм. Гэсэн ч хүүгээ хугацаат цэргийн албанд үдээд, дайнд явсныг олж мэдэн цочирдсон ээжүүдийн талаарх мэдээлэл Украин болон Оросын хараат бус хэвлэлээр гарсаар л байна.



















