Шинээр 525 халдварын тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 525 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 232 Улаанбаатарт, 293 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2089 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3409 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 881 хүний биеийн байдал хөнгөн бол 49 хүн нэн хүнд байна.



















