Д.Энхсайхан: Хөгжлийн банкны зээл гадаад далайн эрэгт хаус болсон байх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна. Хөгжлийн банкны 1.7 их наядын чанаргүй зээл үнэхээр хүнд асуудал. Энэ мөнгө гадаад далайн эргийн хаус, үнэтэй машин, казино руу орсон байх. Маш хүнд байдалд Монгол Улс орлоо. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын тэргүүн У.Хүрэлсүхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж арга хэмжээ авах шаардлага хүргүүлж байна.



















